Never give up!
this site the web

Monday, December 20, 2010

Юуг ч бодож болдог орчлон

Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо.

Tuesday, November 16, 2010

"Эх" /өгүүллэг/

Өхөөрдөм жаахан гар  хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр  арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо  гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.
Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,
-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр  өлсчихөж. Хөхүүлэх  хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар  өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ  улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож  тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.

Sunday, November 14, 2010

Автобусанд /Өгүүллэг/

Ажил тарах цаг тул автобусанд зорчигчид олон. Суудал хэдийн дүүрснээр ч барахгүй хоорондох зайгаар нь хүмүүс шахцалдан зогссон байлаа. Зүгээр ч нэг шахцалдсан биш , бүр арваад жил ажилласан кондуктор ч зайг нь олоод явж чадахгүй болтол тэгж их шахцалдсан байжээ.

Tuesday, November 9, 2010

Цэцэг тасрав. (Өгүүллэг)


(Эрхэмсэг оршихуйн өмнө
ихэмсэгхэн очсон
тэр нэгэн бүсгүй үрд зориулав)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна.Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. 

Такси баригч

Урд шєнє vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн євєл миний санах бусад жилvvдийн євлєєс илvvтэй хvйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгvй хот газрын бидэнд євлийн хvйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагvй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Тvvгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины vйлчилгээ гэх vv дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин єєр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхvv тєсєрхєн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хєдлєл нааштай vедээ би ингэж хошигнодог юм. Vнэндээ бол манай єнєєгийн нийгэмд олон гэр бvл иймэрхvv маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.

Thursday, September 30, 2010

Жаргал Хүссэн Захидлын Хариу

Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа. Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан илчилсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ.

Jargal hussen zahidal

Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе.

Friday, May 28, 2010

“Лемонс”-ийн тоглолтын тов гарлаа

Удаан хүлээлгэсэн “Лемонс” хамтлагийн тоглолтын тов гарчээ. Тус хамтлагийн залуус ирэх зургадугаар сарын 5, 6-нд I Loft Function House-д тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан уг тоглолт зарим нэг шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн юм. Тэдний тоглолтын нэр “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт”гэнэ. Тэд сүүлийн гурван жилд нэг ч тоглолт хийгээгүй бөгөөд энэ удаагийн тоглолт нь тэдний хоёр дахь бие даасан тоглолт юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hi-Fi Label” ажиллаж байна. (үзвэл үзье гэж)

iPad + Velcro

Friday, May 21, 2010

Thursday, May 20, 2010

''Таван шар'' явснаас Бээжин явсан нь хурдан байна

Нийслэл хот өнгөжин жавхаажиж, хөгжин цэцэглэж байна . . .

Jay Sean - Walking alone

Tuunii ene duu nadad ih taalagdav . . .

Lee Dewyze - Idol's pre 2albums

Yg odoo bolj bga American Idol-n  top 3t uldsen bga ene zaluu nadad ih taalagdaj bga. Ta nart ch bas taalagdah bh gej naidaj bna. Ene 2 tsomog ni Idold orohoos umnuh tsomog shu

Friday, May 7, 2010

Cургамжит өгүүллэг


Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг єдєр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад єєрєє цонхоор харан юу болохыг харан суужээ. Єглєєнєєс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс єнгєрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л єндєр дуугаар шvvмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгvй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Vvрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хєлс нь гарсан боловч хvнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа vvрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зvйл байхыг харжээ. Онгойлготол дvvрэн алт... Мєн ха
жууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хvн энэхvv алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зvйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илvv сайжруулах нэгэн боломж юм..."

Friday, April 16, 2010

Архи хэтрүүлэн хэрэглэх муу үр дагвартайгын нэг илрэл.ХЭХЭ[74 фото]


Арих хэтэрүүлвэл ийм л юм болох нь байна. Анхаар!! Хэхэ хөгжилтэй хэдэн зураг [74 фото]

Wednesday, April 14, 2010

American Idol season9- episode30


Americad tudiigui delhiid aldartai show boloh American Idol season 9 maani yg odoo id uydee buyu shildeg 9 deere yvj bna. Yg odoogiin baidlaar Lee Dewyze, Crystal Bowersox, Andrew Garcia, Tim Urban, Aaron Kelly, Siobhan Magnus, Michael Lynche, Katie Stevens, Casey James nar uldeed bga yum. Minii huvid Lee, Siobhan 2g demjij bga bolno. Neere nemj helehed ene unuudur garsan episode shu. . .

Thursday, April 8, 2010

Alice in Wonderland



taalagdval . . .

Shutter Island



taalagdval . . .

How to train your Dragon trailer



Taalagdaval . . .

Wednesday, April 7, 2010

Хүний араншин


Тэнгэрийн шувууд нь
Далайд дурлахдаа
Живж үхнэ…
Далайн загас нь
Талд дурлахдаа
Хатаж үхнэ…
Талын туулай нь
Тэнгэрт дурлахдаа
Хальж үхнэ…
Хүний араншаан гэж…
Хөх усанд чулуу хаяхад
Хөх усан үймэрнэ
Хөөрхий сэтгэл минь усан мэт эмзэг
Хөхөмдөг ууланд чулуу шидэхэд
Хөхөмдөг уул үл тоомсорлоно
Хүчит ухаан минь уул мэт бөх
Хөхрөх тэнгэр рүү чулуу нисгэлээ
Хөхрөх тэнгэрт үл хүрнэ
Хүсэх, хүлээх минь тэнгэр мэт алс
Тэнгэр, уул, усны үртэс бид
Тийм эс бол та хэний хэн бэ

Friday, April 2, 2010

Д.Нямсүрэн : Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ


Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

Wednesday, March 31, 2010

Nada Surf - If I H.a.d A Hi-Fi

1992 ond New York-d anh bguulagdaj bsan USA-d nileed aldartai Nada Surf hamtlagiig taniltsuulj bna. Ted Indie rock, Alternative rok ursgalaar togoldog buguud Mathew Caws, Daniel Lorca, Ira Elliot gesen burelduuhentei yum. Ene bol tednii gargaj bui tsoo shine tsomog buguud tednii alban yosnii 6 dahi album yum za tegeed sonsoj uzne biz de . . .

Saturday, March 27, 2010

Craig David - Signed Seal.ed D.elivered

My fav singer Craig David maani tsoo shine tsomgoo gargajee. Ene tsomog hudaldaand 3.29nd hudaldaand garah buguud ternees umnu hurgej bgada taatai bna. Ene tsomog umnuh tsomguudiinha adil goy tsomog boljee gej . . .

Friday, March 26, 2010

Gee - Монгол реппэр тоглолт

Gee-н анхны бие даасан Монгол реппер тоглолт нь 4 сарын 9-нд UB palace-ийн Royal танхимд 19.00 цагаас болох гэж байна. Үзэхэд илүүдэхгүй тоглолт болно шүү мэдээж хип хип сонсдог, сонихдо гаруудын хувьд бол...
Тоглолтонд мэдээж CCBoom, Gangsta service ирнэ.
TAX - 5000 (Бар-нд ороод 2 пиво авчаад худлаа царайлж суухын оронд энийг үз)

Реклам :



Тоглолтын бэлтгэл 3.24-ний байдлаар :

Thursday, March 25, 2010

Desant - Official mixtape album


Өөөө сайхан сайхан.Авна даа гэж бодоод байсан даанч зарагдаад дуусцан байсан цомог чинь гадуур тарцан байна штээ...За тэгээд татаж аваад сонсоорой...Feel it,dude...



Bone Thugs-N Harmony - намтар

За тэхээр өнөөдрөөс гадаадын хамтлаг дуучдын намтар, уран бүтээлийн эхлэл зэргийг оруулахаар шийдлээ.Эхнийх нь Bone Thugs-N Harmony...

Bone Thugs-N Harmony

 



Зиа ойрд би мэдээ нэмсэнгүй.Сүүлийн үеийн сониноос гэвэл бидний сайн мэдэх Bone Thugs-N Harmony маань хүчээ авч эхэлж байнаа.Хэд хэдэн шинэ дуу гаргаад, бас Uni5:The Prequel (The Untold Story) гэсэн шинэ цомгоо гаргаад амжжээ.Гэхдээ энэ бол Official album нь биш шүү.Харин Uni5: The World's Enemy нь тэдний OFFICIAL album нь, удкуу гарна гэсэн.Зиа тэгээд хэд хэдэн шинэ дуунуудаас нь орууллаа.Тэднийг сонсдог нэг нь татна биз.I'm gone нь надаа лав майр таалагдаад байгаа.

Tuesday, March 23, 2010

Ludacris- B.attle O.f The Sexe.s


Americaas garaltai aldart rapper maani uuriin biy daasan 7doh tsomgoo Battle of the sexes nerteigeer gargajee. Yg odoo enehuu tsomog mani Billboard-n №1-t jagsaj bna. Hamtdaa sonsotsgooy.

Сvvлийн 20-н “Дэлхийн мисс”



Саяхан юм шиг санагдах 1990 оноос хойш хорин жил улирчээ. Энэ хооронд Дэлхийн хамгийн сайхан бvсгvйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” тэмцээн бас л 20 удаа зохиогдсон билээ. Тэгвэл одоо бvгдээрээ харвасан сум шиг нисэн одсон энэ олон жилийн хугацаанд аль газрын, ямар бvсгvйчvvд хорвоо ертєнцийн хамгийн нэр хvндтэй тэмцээний ялагч нь болж, цагтаа гоо vзэсгэлэнгээрээ цалгиж, тvмэн олны мэлмийг мялааж явсан болохыг хамтдаа сонирхоцгооё. “Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш жил бvр зохиогдсоор иржээ. Их Британий Эрик Морли (Eric Morley) гэгч эр анх санаачилсан юм байна. Тэрээр эхэндээ газар газрын сайхан бvсгvйчvvдийг цуглуулж, бикини-гийн тэмцээн зохиохоор шийджээ. Тvvний санаа ганцхан удаа хэрэгжисний дараа, газар авахгvйг мэдсэн Эрик Морли нь “Ертєнцийн мисс” тэмцээнээс санаа авч, “Дэлхийн мисс” уралдаанаа жил бvр явуулж, хосгvй vзэсгэлэнтэй залуухан охидыг vзэмж, аалиар нь уралдуулж эхэлсэн байна. Харин єнєєдєр уг тэмцээний тєгсгєлийн теле-шоу нь 200 гаруй орны vзэгчдийг дэлгэцний ємнє нvдийг нь салгалгvй “уяж” чаддаг, Дэлхийн хамгийн алдартай, гоо бvсгvй шалгаруулах vйл ажиллагаа болж чаджээ. “Дэлхийн Мисс” тэмцээний хvндэт титмийг тэргvvндээ залж чадсан бvсгvй бvр Лондон хотод нэг жил амьдрах эрхээр шагнуулдаг уламжлалтай гэдгийг дурьдахад илvvдэхгvй биз ээ. Ингээд сvvлийн 20 жилд хаанахын, ямар бvсгvй “Дэлхийн хамгийн сайхан нь”- гэсэн тодотголыг єєртєє авч чадсаныг хамтдаа сонирхоцгооё.

Sunday, March 7, 2010

Ocean's 11- Great Mongolian songs

Бидний ээж, аавын үеийн гайхалтай дуунуудыг манай Ocean's 11-хэн гайхалтай амьлуулж чадсан дээрх цомгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ цомог бол үнэхээр гайхалтай цомог бөгөөд таны хөгжимийн цуглуулгад заавал байх цомог юм. Одоо хүртэл энэ дуунууд миний аманд аялагдсаар байна. . .  За ингээд энэ цомгийг хамтдаа сонсоцгооё!

Friday, March 5, 2010

Danny Gokey - M.y best D.ay


Өнгөрсөн жилийн American Idol-д нилээдгүй амжилт гаргаж шилдэг 3т орж чадсан энэ залуу өөрийн бие даасан цомгоо гаргажээ. Тэрээр Adam Lambert, Kris Allen-с дутахааргүй сайн дуучин билээ. За тэгээд татаж аваад сонсоно биз дээ.

Friday, February 26, 2010

Дарс

Анир чимээгүйн дунд би ганцаар
Алив намайг бүү ширт өрөвдөлтэй харцаар
Чамайг би дайлая гартаа байгаа дарсаар
Чанх дээр чинь эргэлдсэн гунигийн сүүдрийг үргээе
Ягааран харагдах энэ дарсны дусал бүрд нь
Ядуухан шүлэгчийн амьдрал багтсан юм
Гуниг харуусал зовлон жаргал бүхнээ багтаасан энэ хундганаас
Гурван удаа ёсыг бодож тогтоо
Хорвоо чамд хатуугаар эсвэл зөөлнөөр хандана уу
Хожмын өдөр чи намайг ойлгоноо
Бүхий л амьдрал минь багтсан наад дарснаасаа
Бүү цэрвээ үнэнийг чамд мэдрүүлнэ
Өрөвдөж буй дүр үзүүлж хэдэн нулимас унагасан ч
Өнөөдөр тэр чинь ямхын төдий ч хэрэггүй
Өршөөл нигүүсэлээр ивээх бурхан тэнгэр байлаа ч
Өөр бусдад гэхээс надад ерөөс хэрэггүй
Өөнтөглөж надаар тоглосон энэ орчлонгийн өмнө
Өвдөг сөхрөхгүйн тулд би тэмцэж амьдрана

Хүүхэд орчноосоо сурдаг

Хэрэв хүүхэд шүүмжлүүлдэг бол
                         Бусдыг шүүмжилж сурдаг
Хэрэв хүүхэд шоолуулж өссөн бол
                         Бүрэг, ичимхий болж өсдөг
Хэрэв хүүхэд өс хонзон дайсагналтай орчинд өссөн бол
                         Хэрүүл хийж сурдаг

Friday, February 12, 2010

Валентины өдрийн шоколад

Багшийн модон самбар дээр 2-р сарын 14 гэж тодоос тод бичээстэй . Хичээлийн хамгийн сүүлийн цаг завсарлахад 20-иод минут дутуу байлаа. Хонхны дууг хүлээсээр байгаад би бүүр тэсэж чадахаа болилоо. Багшийн зааж байсан хичээл ирэх долоо хоногийн шалгалтын сэдэв байсан ч ухаан санаа маань аль хэдийнээ гэрт хийхээр бэлдэж орхисон тэр амттанруу яарч цагийн зүүний чимээтэй хамт тоолж хонх дуугарахыг тэсэн ядан хүлээж байлаа.  Аз болоход нэг их удсангүй . . .

Sunday, February 7, 2010

H.I.M - Screamworks: Love in Theory a.nd Practice

Finland-s garaltai 1991 ond bguulagdaj bsan alternative ursgalaar toglodog(tednii ursgaliig humuus ihevchlen love metal gedeg) His Infernal Majesty buyu HIM hamtlagiig taniltsuulj bna. Ene tsomog ni alban ysoor 2sariin 8 nd hudaldaand garah buguud tednii 7 dahi album yum. Za tegeed taalah neg ni sonsono bizde. Nadad lav taalagddag.

Friday, February 5, 2010

Good Charlotte - Good Morning Revival(2007)

Good Charlotte hamtlagiin 2007 ond gargaj bsan tsomgiig hurgej bna. Tedniig sonsdog humuus Mongold ih bdag yum shu. . .

Tuesday, February 2, 2010

Mohanik - 100n Undaa

Suuliin uyd nileen erch huchtei garch irj bga Mohanik hamtlagiin shine tsomogiig ta buhendee hurgej bna. Taalagdana gedegt itgeltei bna.

Friday, January 29, 2010

S.ade - Soldier of l.ove

Шадэ хэмээх дуучин бүсгүйн 5 дахь цомог “Lovers Rock” нь гарсанаас хойш 10 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Түүний шинэ цомог нь ийнхүү 2 сарын 8 нд худалдаанд гарахад бэлэн болсон бөгөөд түүний хоолой нь уянгалаг, сөүл хэвээр байна лээ. Амгалан, тайван, намуухан орчныг таньд мэдрүүлэх цомог болжээ. Сэтгэгдэлээ үлдээгээрэй.

VA- H.o.p.e. for Haiti now

Sayhan Haiti-d bolson bolson gazar hudlultuus bolj olon hunii ami ersedsen bilee. Haiti ulsad tuslah zorilgoor Odduud maani tsomog gargajee. Yg odoo ene tsomog ni Billboard-d 1d jagsaj bna.

Monday, January 18, 2010

L Guards - Tvs tas Tvmpen shanaga


L Guards hamtlagiin tsomgiig oruulj bna. Tednii ene tsomog uneheer sn tsomog boljee. Sonsohod uneheer kaiftai. Teed etsest ni helehed taalagdaj bval tedniig demjij tsomgiig ni hudaldaj avaarai gej heleh bna.


Saturday, January 16, 2010

Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү…





Хужаа лаларууд болдог бол бүгд үхчээсэй...Одоо бүр Монгол дээлийг маань өөрсдийх нь гэж ЮНЕСКО-д бүртгүүллээ шт...

Tuesday, January 12, 2010

Music for Lovers - Jazz for a romantic mood


Titul: Music for Lovers - Jazz for a romantic mood
Style: Jazz / Pop
Total time:8
Audio/Quality: 320 kbps/ 44.1KHz/ Joint Stereo
Total time: 00:41:25 min
Size:98,3 Mb

uneheer goy bolohoor ni oruullaa

VAMPIRE WEEKEND - CONTRA (2010)


America-s garaltai indie rock, worldbeat chigleleer toglodog tus hamtlag anh 2006 ond baiguulagdjee. Tus tsomog ni tednii alban ysnii 2doh tsomog yum. . .

Monday, January 11, 2010

T.I - Portrait Of A King (2010)


Aldart rapper T.I-n shine tsomog garchee. . .

Tuesday, January 5, 2010

Нулимс

Хацар даган урссаар л. Би хүлээнэ. Хэзээ болих бол гэж. Бүхнийг март гэж тэр надад шивнэнэ. Бүлээхэн хирнээ бас гашуун. Нүд минь түүнд дурласан юм болов уу? Нүд завчихгүй л урсах юм. Утас дуугарна. Сонсоогүй юм шиг л сууна. Дэр нэвчин норсоор нэг хэсэг газрыг бүрхжээ. Тэр хэсэгт нь хацараа улам бүр наамаар санагдана. Би дурлажээ. Тэр намайг хуурахгүй болохоор. Баярлахад, гунихад тэр үргэлж хамт байдаг ш дээ. Тийм ээ , би түүнд дурлаж эхэлж байна. Нулимсанд, бүлээхэн бас гашуун тэр зүйлд…

Хуурамч хайр



Нэгэн залуу хархүү нэг бүсгүйн араас удаан гуйжээ.Бүсгүй тэсгэлгүй эргэж хараад:
-Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ? гэсэнд.
Залуу: -Би чамд хайртай бүр дэндүү их хайртай.

Ухаарал



Хөгширч, ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр, дөрвөн настай ач хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөл нь салгалж, нүд нь муу харж, бөгтийж явдаг болсон байв...

Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учир хоол цайгаа асгаж цутгаж, халбагаа унагаж, ширээн дээр байгаа аяга тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд нь хүү, бэр хоёр нь ихээхэн бухимддаг байв.

Нэг удаа хүү нь уурлаж “Ийм бохир байдлаас залхаж гүйцлээ!” гээд, . . .


Monday, January 4, 2010

EL NINO Fernando Torres (EPL 50goals)



All Of Torres's 50 EPL Goals

07-08 season:
01. 2007/08/19 Liverpool vs Chelsea
02. 2007/09/01 Liverpool vs Derby
03. 2007/09/01 Liverpool vs Derby . . . . .

Gee - Санаа тавь ft Micheal Jackson (clip & mp3)



Майкл Жексоны They don`t care about us дууны дахилтыг коверлосон Монгол реппэр цомгийн албан ёсны 2дахь сингл болох “Санаа тавь”-г хүргэж байна. Gee-гийн 3дахь цомог болох Монгол реппэр цомог бэлэн болоод хэвлэлтэнд явсан ба тун удахгүй та нарын гар дээр очих болно

Beat : Duna
Official Music Video : 2016 studio
Recording : T-Records
Video Татах

Vincent Lamar Carter


Винсент Ламар Картер


1977 оны 1р сарын 26нд төржээ. Олонд Винс Картер нэрээр алдаршсан залуу маань өдгөө 32 настай өгөөд Орландо Межик багийн хамгаалан тоглогчийн байрлалд тоглож байгаа билээ . . .



Sunday, January 3, 2010

Dropout Year - The Seven Levels Of The Candy Cane Forest EP 2009


Mun Amerca-s garaltai pop-punk style-r togoldog Dropout Year hamtlagiig taniltsuulj bna. Ted 2004 ond Steve Reter (vocals)
Brandon Reter (lead guitar, vocals)
Adam Goodman (guitar)
Dan Ciarrocchi (bass guitar, vocals)  gesen bureldehuuntei bgauulagdsan buguud ene tednii shine jild zoriulsan EP cd yum . . .

The Bouncing Souls - Ghosts on the Boardwalk(2010)



America-s garaltai punk rock hugjimiin tomoohon tuluulugchdiin neg The Bouncing souls hamtlagiin shine tsomog garchee. Ted 1987 anh baiguulagdsan buguud ene bol tednii 9deh tsomog yum. . .

Saturday, January 2, 2010

Opozit - 2 new sh*t



 За ойрд шинэ юм тараахгүй байсаар байгаад ганц 2 юм тараагджээ...Энэ 2 дуу надаа байсан ч би тарааж болкуу байсан юм...
За тэгээд сонсох нэг нь сонсоно биз...

Өвлийн ойд

Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун.

Цасан дунд  тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар уул модны оройд өлгөөтэй
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй . . .

Friday, January 1, 2010

Liverpool news!!!!!!



Tun udahgui premierleague-n uvliin naimaanii tsonh neegdeh gej bna. Yg ene uyer minii demjdeg minii bag boloh Liverpool ni daraah soliltsoo naimaag hiih bolj bh shig bna. Magadlal 80% . . . .