Never give up!
this site the web

Monday, January 4, 2010

Vincent Lamar Carter


Винсент Ламар Картер


1977 оны 1р сарын 26нд төржээ. Олонд Винс Картер нэрээр алдаршсан залуу маань өдгөө 32 настай өгөөд Орландо Межик багийн хамгаалан тоглогчийн байрлалд тоглож байгаа билээ . . .



Түүний өндөр нь: 6.6 фүт буюу 1.98 метр өндөртэй.

Жин нь: 220 паунд буюу 100кг.

Хоч: Air Canada, Half man-Half Amazing, VC, Vinsanity, King of Windmill

Ахлах сургууль: Мэйнлэндийн ахлах сургууль

Их сургууль: Хойд Каролина

Цалин: 16.123.250 ам доллар

Драфт: 1998 оны 1-р бүсийн 5р

Флорида мужийн Дейтона Бийч-д төрсөн Картер маань ахлах сургуулийнхаа МакДональдсын Бүх Америкийн багт 1995 онд нэрлэгдэж байжээ. Ахлах сургуулиа төгсөөд Баруун Каролина мужийн Их Сургуульд 3 жил сурч, тоглож 1998 онд НБА-н Драфтад оржээ.

Их Сургууль:

1995 онд Картер Баруун Каролинагийн Их Сургуульд дасгалжуулагч Смит-н доор байж дараагаар Билл Гутриджийн доор тогложээ. 1997-1998 оны улиралд шинэ дасгалжуулагч Билл Гутриджийн доор амжилттай тоглож тус улиралд 15.6 оноо 5.1 самбар дунджилж нийт 3 жил их сургуульд сурахдаа 12.5 оноо 4.5 самбар дунджилжээ.

Ахлах сургуульдаа тэрээр воллейболын шигшээ багийн ахлагч, мөн сургуулийнхаа найрал хөгжимд саксфон, баритон тоглодог байжээ.
Слам Данк 2000

2000 оны Слам Данкийн тэмцээнд тэрээр Багийн анд, үеэл дүү Трейси МакГредий болон Хюстен Рокетс багийн Стив Френцис, Чарлотт Хорнетс багийн Рики Деевис, Филадельф 76 багийн Ларри Хюьс, Детройт Пистонс багийн Жерри Стакхоус нартай өрсөлдөж эхний тохолтондоо алдарт Виндмайл тохолтыг 360 гардус эргэлттэй хослуулж хийж үзэгчдийг гайхшруулж байжээ. Тэрбээр Эхний үед 100 оноо, сүүлийн үед 98 оноо авч Слам Данкийн түүхэнд байгаагүй амжилтийг үзүүлж байжээ. 2000 оны Сламданкын тэмцээн нь бүх цаг үеийн шилдэг Слам данкын тэмцээн болсон юм байна. Хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээн болсон гэж Иссая Томмас хэлж байжээ.

Мөн НБА-н бүх оддын тоглолтонд 3 удаа түүнээс дээш саналаа тэргүүлсэн тоглогчдын 3т бичигдэж, түүний өмнө зөвхөн Майкл Жордан, Жулиус Ервин нар байдаг байна.

Мөн Торонто Рептор багийг 3 удаа ПО-д оруулж чадаж байжээ. 2004 онд тэрээр Нью Жерси багт ирж 2009 он буюу өнгөрөгч зун Раян Андерсоны хамтаар Орландо Межик багт иржээ.

Торонто Репторс 1998-2004 он


1998 онд Картерийг Алтан Мужийн Дайчид 5р сонгон авч Торонтогийн 4-р гарсан Энтаун Жемисон-р сольж байжээ. Түүний анхны агент нь Америкийн Үндэсний Хөл Бөмбөгийн алдартай агент Тенк хочит Уиллиам Блек байжээ, гэвч харамсалтай нь уг агент нь мөнгө хулхидсан гэх мэт өөр хэд хэдэн хэргээр шоронд орсон байна. Картер эхний улиралдаа 50хан тоглолт хийжээ. Учир нь тэр онд НБА-н улирал 50 тоглолттой байв. Тэрээр эхний улиралдаа Бутч Картер-н удирдлаган доор 18.3 оноо дунджилж улмаар улирлын шилдэг шинэ тоглогчын шагналыг хүртэв. 2дахь жилдээ тээрээ шууд Бүх Оддын тоглолтонд 25.7 оноо дунджилж нэрлэгдэн НБА-н 3р багт бичигджээ, үүнээс гадна тус ондоо Слем Данк-н тэмцээний аваргаар шалгарсан байна. Гэхдээ өөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дахин Слем Данк-н тэмцээнд ороогүй байна.

Картер нь Ийст-н Бүх Оддын гараанд хэд хэдэн удаа нэрлэгдэж байжээ. Картер нь эхний 2 улиралд үеэл дүү Трейси МакГредитэй хослон 2000 онд Торонто Репторс багийг ПО-д оруулж чадсан байна. Гэвч харамсалтай нь 1р шатанд Нью Ойрк-д хожигдол хүлээжээ. Дараагийн улирал нь МакГреди Орландо Межик багруу явснаар Картер нь Рапторс багийн лидер болсон байна. 2000-2001 оны улиралд Картер нь 27.6 оноо дунджилж НБА-н 2р багт нэрлэгдэж мөн Оддын Тоглолтын гараанд багтсан байна. Энэ оны ПО-д тэд Нью Йорк-с хариугаа авсан хэдий ч 2р шатанд Филадельфиа-н эсрэг 7 тоглож Картер 2секунд дутуу байхад хожлын бөмбөгийг алдсанаар тун азгүй хожигдож байв. Тус тоглолтондоо Картер нь 18 шидсэнээс ердөө 6-г нь оновчтой болгосон аж. 2001 оны зун Картер нь Репторс багтай 94 саяын 6 жилийн гэрээгээр сунгасан байна. Ирэх улиралд нь түүнийг бэртэл дагуулсан жил байлаа. Тэрээр 60 тоглолтонд гараанд гарч 24.7 оноо дунджилжээ. Мөн 2002 оны Оддын Тоглолтонд нэрлэгдсэн боловч бэртлийн улмаас оролцоогүй байна. Репторс нь Картергүй маш муу тоглож байв. Түүний бэртсэнээс хойш 18 тоглосны 17д нь хожигдож байжээ. Мөн 2002 оны ПО-д баг нь 1р шатанд Детройт-д хусагдаж байв.

2003 оны Оддын тоглолтонд Картер нь өөрийн хүндэлж явдаг тоглогч болох Майкл Жорданд өөрийн гарааний эрхээ өгч Жорданы хамгийн сүүлчийн удаа Оддын Тоглолтын гараанд гарах эрхийг олгосон байна.

Репторс-д байхдаа Картер нь өвдөгний асуудлаас салж чадахгүй байв. Картер нь багийн удирдлагаас шинэ ерөнхий менежер авах хүсэл гаргасан боловч бүтээгүй байна. Тэрээр Жулиус Ервин-г санал болгож байжээ. Гэвч тэд энэ талаар огт ярилцаагүй байна. 2004 оны 11р сарын 22нд түүнээс сэтгүүлчид яагаад тохолтууд нь эрс багассан тухай асуухад тэрээр Би Дахиж тохоод баймааргүй байна гэж хариулж байжээ. Ингээд Картер маань 2004-2005 оны улиралд карреерийнхээ хамгийн муу амжилт буюу 15.9 оноо дунджилж эцэст нь солилцоонд явсан байна....

Нью Жерси Нетс 2004-2009 он.

2004 оны зун Картер нь Торонтогоос солилцоогоор явахыг хүсч байгаагаа илэрхийлж байв. Ингээд 2004 оны 12р сарын 17ны өдөр Репторсын ерөнхий менежер Роб Бебкок нь Винс Картер-г Нью Жерси багруу явуулж оронд нь Алонзо Моурнин, Ерик Уиллиамс, Аарон Уиллиамс болон ирээдүйн драфтын 2 ширхэг эрхээр сольж байжээ. Ингээд Картер-г Торонто хотоос явснаас болж Репторс багийн шүтэн бишрэгчдийнх нь дунд нэр хүнд нь асар ихээр буурсан байна. Картер нь 2005 онд Нью Жерси багийг НБА-н Плей Оффт ороход нь маш чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Хэдий Нью Жерси нь 1р үе шатанд Миами-д хожигдсон ч Картер нь 26.8 оноо 8.5 самбар болон 5.8 дамжуулалт дунджилж мөн 2 удаа цаг дуусахад амжилттай довтолж нэмэлт цаг сунгуулж байжээ. Картер нь 2006 оны 1р сарын 8нд Торонтогоос явсанаасаа хойш 3 дахь удаагаа Торонто хотынхоо эсрэг тоглохоор иржээ. Энэ үед Торонтогийн хөгжөөн дэмжигч нар Картерийг ихэн үзэн ядаж муулж байв. Ингээд тоглолт өрсөлдөөнтэй явагдаж Нью Жерси нь 102-104н харьцаатай 2 онооны зөрүүтэй хожигдож байх үед Картер нь 0.1 секунд дутуу байхад хожлын 3 онооны шидэлт гүйцэтгэж улмаар Нью Жерси багт ялалт авчирж байв. Тэрээр уг тоглолтонд нийт 42 оноо 10 самбар авч байжээ. Мөн тэрхүү хожлын шидэлтээ өөрийнхөө хамгийн шилдэг нь хэмээн үздэг байна. 2005-2006 оны улиралд Нью Жерси-г Жейсон Кидд-н хамт ахласаар 49 хожиж Атлантик дивизионыхоо 1р шалгаруулж байв. Мөн Плей Офф-д 3р гарч улиралдаа 24.2 оноо 5.8 самбар 4.3 дамжуулалт дунджилжээ. Гэвч 2р шатанд мөн л адил Миами-д 5 тоглолтонд ялагдал хүлээж байв. Плей Офф-н 11 тоглолтонд Картер нь 29.6 оноо 7 самбар 5.3 дамжуулалт дунджилжээ. 2007 оны 2р сарын 1нд Кидд Картер 2 нь оддын тоглолтын сэлгээнд сонгогдож байжээ. Картер нь гараагаа Гилберт Аренасд ердөө 3010 саналын зөрүүгээр алдаж байжээ. Энэ нь түүний 8 дахь удаа оддын тоглолтон орсон явдал болжээ. 2007 оны 4р сарын 7нд Вашингтоныг 120-114р буулгаж авсан тоглолт дээр Кидд Картер 2 нь 18 жилд буюу Жордан Пиппен-с хойш нэг тоглолтонд хамт трипль дабль авсан анхны хослол болж чаджээ. Тус тоглолтонд Картер нь 46 оноо, хувийн дээд амжилт 16 самбар мөн 10 дамжуулалт хийжээ. Кидд нь 10 оноо мөн адил хувийн дээд амжилт 16 самбар болон 18 дамжуулалт хийж байжээ. Тус оны Плей Оффд Кливленд-д 4-2р хожигдсоноор Картерийн нэр солилцоо наймаан дунд дахин гарах болсон байна. Тус улирлын зун Картер гэрээний үлдсэн жилийг цуцалж Нью Йорк-той 3 жилийн 60 саяын гэрээ хэлэлцсэн боловч эцэст нь Нью Жерсид 4 жилийн 61.8 саяын өртөгтэйгөөр гэрээгээ сунгаж байжээ. 2008 оны улиралд Картер нь шагайгаа бэртээж 2007-2008 оны улирлыг бэртэлтэй тэмцэн өнгөржээ. Бэртлээсээ болж тэрээр 2008 оддын тоглолтонд нэрлэгдэж чадаагүй байна. Оддын тоглолтын дараа хэдий шагайны бэртэлтэй тоглож байсан ч улирлыг 22.7 оноо 6.6 самбар 5.1 дамжуулалт дунджилан дуусгажээ. Мөн тэрээр тус улирлын 21 оноо 6 самбар 5 дамжуулалт дунджилсан 3хан тоглогчын нэг байв. Нийт улиралд Картер нь 21.3 оноо 6.0 самбар 5.1 дамжуулалт дунджилсан юм. Картер нь Нью Жерси багийг торгуулийн шидэлт, дамжуулалт болон бөмбөг таслалтаараа тэргүүлж байв (81.6%, 5.1, 1.2). Ингээд 2008-2009 оны улиралд Картер нь багийн ахлагч болсон бөгөөд өмнө нь 6 жилийн турш Жейсон Кидд ахлаж байв. 2008 оны 11р сарын 21нд Картер нь Торонтод дахин ирж тоглож 39 оноо авч 129-127н харьцаатайгаар нэмэлт цагт багтаа хожил авчиржээ. 3 онооноос хийж нэмэлт цаг сунгаж нэмэлт цагт 2.1 секунд дутуу байхад нэгээр тохож хожлыг гартаа авчээ.

Орландо Межик 2009.

2009 оны 6р сарын 25нд Картер нь Райн Андерсоны хамтаар Рейфер Алстон, Тонни Баттие, Кортни Лий нараар Орландо Межик багт иржээ. Тэрбээр хэлэхдээ: "Би энэ багийн нүүр царай болох гэж ирээгүй, харин хүн бүхний хүсэн мөрөөддөг аврагын алтан бөгжийг авах гэж ирсэн" гэж хэлжээ.



Плей Офф-н амжилт:

- Нэг тоглолтонд хамгийн олон удаа 3 онооноос амжилттай гүйцэтгэсэн. 2001 оны 5р сарын 11нд Филадельфи багийн эсрэг нийт 9 удаа 3с оруулсан. - Тоглолтын нэг хагаст хамгийн олон удаа 3 онооноос оруулсан. Нийт 8 удаа дээрх тоглолтонд.

- Мөн дараалж хамгийн олон удаа 3 онооноос оруулсан. Дээрх тоглолтонд нийт 8 удаа.

Сиднэй Олимп 2000

2000 онд Сидней хотноо зохион байгуулагдсан зуны Олимп-д Картер нь Францын тоглогч 2.18см өндөр залуугийн дээгүүр тохдог тохолтыг мэдэхгүй хүн өдгөө байдаггүй бизээ. Багийн анд Жейсон Кидд нь тэрхүү тохолтыг амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай тохолт гэж хэлж байжээ. Мөн Францын мэдээллийнхэн уг тохолтыг ҮХЛИЙН ТОХОЛТ хэмээн нэрийдэж байсан байна.

Нью Жерси багийн рекордууд:

- Хамгийн олон удаа 3 онооноос оруулсан. 2006 оны 12р сарын 11нд Мемфис багийн эсрэг 9 удаа 3-с зоож байсан.

- Нью Жерси багийн нэг улиралд хамгийн их оноо цуглуулсан тоглогч. Нийт 2070 оноо. - 20с дээш оноо 23 удаа дараалж авсан.

- Нэг улиралд 2000 оноо цуглуулж байсан Нью Жерси багийн хамгийн анхны тоглогч.

Торонто Багийн Рекордууд:

- Нэг тоглолтонд хамгийн их буюу 51 оноо 2000 оны 2р сарын 27нд Феникс-н эсрэг тоглолтонд.

- Нэг үед хамгийн их буюу 20 оноо 2001 оны 11р сарын 7ны өдөр Голден Стейтийн эсрэг авсан.

- Нэг тоглолтонд хамгийн олон удаа амжилттай довтолгоо гүйцэтгэсэн. Нийт 20 шидэлтийг 2000 оны 1р сарын 14нд Милваукийгийн эсрэг хийсэн.

- Плей Офф-н нэг тоглолтонд авсан хамгийн өндөр оноо. 50 оноог 2001 оны 5р сарын 11нд Филадельфийн эсрэг авсан.

- Нийт Торонтод тоглосон тоглолт нь 403 бөгөөд 3рт бичигддэг.

- 401 удаа гараанд гарч 1рт бичигддэг.

- 9420 оноо цуглуулж багийн түүхэнд хамгийн их оноо авсан тоглогч.

-15154 минут тоглож мөн 1рт.

- Нийт 554 удаа 3с зоож 2рт. - Мөн нийт 1445 удаа 3с шидэж 2рт тус тус оржээ.

Хувийн амжилт:

- Хамгийн их нь 51 оноо авч байсан, 2 удаа.

- 20 удаа оновчтой довтолж байсан.

- 36 удаа довтолж байсан.

- 23 удаа амжилттай торгуулийн шидэлт гүйцэтгэсэн.

- 27 удаа торгуулийн шидэлт шидэж байсан.

- Довтолгооны самбар нийт 8 удаа авч байсан.

- Өөрсдийн самбараас нийт 13 удаа авч байсан, 2 удаа.

- Нийт 16 удаа самбараас бөмбөг авч байсан.

- 14 удаа оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн.

- 6 удаа оновчтой бөмбөг тасалсан, 3 удаа.

- 6 удаа блокшот хийж байсан.

- 63 минут тоглож байсан.

-8 удаа буюу: 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 онуудад оддын тоглолтонд нэрлэгдэж байсан.

- 2 удаа Бүх НБА-н багт нэрлэгдэж байсан: 2001 онд 2р багт, 2000 онд 3р багт тус тус нэрлэгдсэн.

- 2000 оны Тохолтын тэмцээний аварга.

- 1999 оны Рүүки 1р баг.

- 1999 оны шилдэг шинэ тоглогчын шагнал.


(http://www.bball4.co.cc/)

No comments:

Post a Comment