Never give up!
this site the web

Thursday, March 10, 2011

Хав харанхуй, хий хоосон дундуур (Өгүүллэг)

Би хаана байнаа? Хов хоосон, хав харанхуйн дунд би юу хийж зогсоо юм бол? Зогсох ч гэждээ миний хөл доор юу ч алга. Би хөлтэй юм байна . . .
Надад тулах цэг гишгэх газар алга. Түнэр харанхуйд дуу чимээ, гэрэл гэгээ мэдэгдэхгүй юм. Зүгээр л нүх шиг тас харанхуй. Өчүүхэн ч болов гэрэл тусаасай. Тэгвэл түүгээр баримжаалахсан. Эргэн тойрон юу ч байхгүй тул би өөрийгөө хардаг эсэхээ ч мэдэхгүй юм. Би ингэхэд чухам яг юу юм бол? . . . Би айж эхэллээ. Надад айдас байдаг юм байна . . .

Saturday, January 22, 2011

Хайр, хань

Хайр гэж юу юм бэ? Залуу минь
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.
Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.
Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг  үйлчлэгч биш
.
Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.
Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай.    

Tuesday, January 11, 2011

Амлаж чадахгүй нь

Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад
Санаж яваарай гэсэн үнсэлт  чинь
Саваагүй дурлалуудын хөлд үрэгдэж
Сартай шөнийн цэнгэлээр солигдож
Сарниж замхраад мартагдаж магад

Эргэж уулзахдаа танихгүй байж магад
Энхрий төрхийг чинь санахгүй байж магад
Уучил гэж гуйхгүй байж магад
Уярсан дүр эсгэж ч магад
Ганц үнэн амьдралаас дутаж магад
Галзуу дурлал минь  урваж магад аа

Бардам зан, гоо үзэсгэлэн хоёр
Багтаж чамд цогцолсонийг
Шүлэг болгон биччихээд
Шүүрс алдан сууж магад
Ариухан бүхнийг чинь авчихсан хойноо
Алдуурсан үнэнээс нуугдаж магад

Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад.................