Never give up!
this site the web

Tuesday, November 9, 2010

Такси баригч

Урд шєнє vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн євєл миний санах бусад жилvvдийн євлєєс илvvтэй хvйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгvй хот газрын бидэнд євлийн хvйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагvй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Тvvгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины vйлчилгээ гэх vv дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин єєр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхvv тєсєрхєн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хєдлєл нааштай vедээ би ингэж хошигнодог юм. Vнэндээ бол манай єнєєгийн нийгэмд олон гэр бvл иймэрхvv маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хvн чинь нэг их холгvйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гvйх шогшихын завсар очив. Хvйтний эрч, тэр тусмаа єглєє vvр цайхаас ємнєх vнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу хаалгаа нээхэд хаалганы завсраар саагих ууран дунд зогсох тvvний єрвийсєн vснээс нь хvртэл халуу дvvгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгvй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нvдээ ээлжлэн нухлана. Би тэрvvхэн хооронд хєлдєж vхэх гэж байгаагаа мэдэхгvй зvvд зэрэглээ шиг харагдах тvvнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгvй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн гэмээр vнэр ханх тавина. Гэхдээ энэ vнэрт би аль хэдийн дасаад бvр эергvv санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хєдєлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх. Гаднаас єглєєний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сvртэйеэ харагдана. Угаас єглєє эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг vvдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар єрєєнийхєє богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хєєрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хvчлэхэд ёолох мэт ёнгинохыг хараад яагаад ч юм шээсээ савиртал чихдvvлсэн унага сарваа санаанд ороод байдаг юм. Єрєвдмєєр шvv.

Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хєєртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн єдєр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгvй, орлого дажгvйвтэр бол тэр єдєр сэтгэл тэнvvн, зовхи єєдєє. Харин хvн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгvй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бvvр нормойж гvйцдэг гэж байгаа. Ялангуяа євлийн хvйтэнд машинаа тvрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм єдєр л битгий болоосой.

Би ч сурснаараа тємєр замын буудал руу энэ єдрийн хамгийн эхний галт тэрэг тосохоор хєдєллєє. Угаасаа єдєр болгон л ингэж эхэлдэг юм. Вокзал дээр яваад иртэл заримыг нь зvс таних, заримыг нь огт хараагvй яг над шиг зорилготой нєхдvvд нааш цааш хєлхєлдєнє. Тэд цємєєрєє л хvн тосож байгаа хэрнээ ер тэгээгvй мэт царайлах нь сонин. Удсан ч vгvй галт тэрэг ирлээ. Би ч ухсахийн бараг эхний гарч ирсэн хоёр хvнээс
- Такси авах уу? Хаа явах вэ? гэтэл
- Нэгдvгээр хороолол . . . гэж эрэгтэй нь хєндийвтєр дуугарлаа.
- За, за явъя, явъя. Ачаа бий юу?
- Байхгvй ээ гэх нь цаанаа нэг ихэмсэг. Энэ ч яахав. Хvн, хvн янз янз л байдаг юм чинь.
Нэгдvгээр хороолол учиргvй хол биш ч гэлээ нэг их ойрдоо орохгvй. Заримдаа єглєє хар vvрээр ирчихээд хоёрын хооронд газар явах тохиолдол ч байдаг л юм. Тэрийг бодвол яахав ээ боломжийн эхлэл. Халтуур хийдэг бидэнд vл биелэгдэх мєртєє гэнэн гэмээр нэгэн мєрєєдєл байдаг гэж байгаа. Нэг хvн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хvн суугаад Амгалан гээд л . . . тэндээс бас нэг нєхєр суугаад Дамба явъя гээд л . . . байх юм гэнэ дээ. Даанч тийм юм гэж хаа байхав дээ. Гэхдээ л сайхан мєрєєдєл шvv.
Тєдєлгvй vvр цайгаад эхэллээ. Харуй бvрий арилж, гэгээ ороход би их дуртай. Санаа дагаад тэр vv сэтгэл ч гэсэн хєнгєрєєд, бvх юм дахин эхэлж байх шиг санагддаг юм.
Удсан ч vгvй єнєє хоёрыг буулгаж, энэ єдрийн эхний орлогоо гар дээрээ авлаа. Цаанаа нэг сайхан л даа. Єглєєний жихvvдэс гараагvй болохоор тэр vv “Одоо л нэг халуун юм уучихдаг бол” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Гэвч цайлж, майлж сvйд болж байхаар ганц ч болов хvн авчих юмсан гэхдээ нэгдvгээр хорооллыг бараг бvтэн тойрлоо. Уг нь нэг буудал бараадаад зогсож байвал бензин тосонд ч гамтай, зvгээр л дээ. Гэхдээ яагаад ч юм би тэгсэнгvй. Ингэж тойрч байгаад л нэг хvн авчих юм шиг санагдаад байв. Би алдаагvй бололтой. Замын хажууд хоёр хvн гараад ирчихсэн зогсоно. “Намайг яг зогсооно” гэсэн совин татаад байв. Такси барих гэж байгаа хvн андашгvй л дээ. Би бvр баярласандаа
- Тэгнээ тэр. Би мэдээд байсан юмаа гэж єєрийн мэдэлгvй амандаа хэлээд хэн нэгэнд єєрийгєє гайхуулах гэсэн мэт машин дотроо ганцаараа хэрнээ ийш тийш харан маасайтал инээлээ. Нэг нь нєгєєгєє тvшисхийн зогсох нилээд биерхvv хєгшин залуу хоёр хvн рvv дєхєєд миний оргилсон сэтгэл унтрах шиг болов. Тэд согтуу харагдав. “Урд шєнєжингєє савсан хоёр байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Согтуу хvн зєєнє гэдэг ёстой там шvv дээ. Vглэнэ, дуулна, уйлна, орилно. Бас бєєлжинє. Зарим нь бvр мєнгєє єгєхгvй гэхдээ худлаа агсам тавина. Арай настайвтар нь хоёр хєл дээрээ нэг л итгэлгvй туниа муутайхан гишгэлэх агаад харваас тvvнээс илт залуу харагдах нєгєєх нь тvvнийг лавхан сугаджээ. Зєєлхєн гулссаар нэгэнт зогссон би яалтай билээ. Уначихгvйг хичээн бэдрэх тэднийг машиндаа ойртож буйг цанатай цонхны цаанаас хараад зэвvv, дургvй хvрэвч яаж ч чадсангvй. Тэгтэл залуу нь хаалга нээж
- Сайн уу? Ахаа. Та єнєєдєр хэр завтай вэ? гэх нь эв эрvvл ээ. Тvvнээс архи vнэртсэнгvй. Харин ийм асуулт ирнэ чинээ бодоогvй байсан би юу гэхээ мэдэхгvй хэсэг ангалзсанаа
- Завтай бол яах гэсэн юм? гэж дургvйлхэж буйгаа мэдэгдэхгvйг хичээсэн ч цаанаа нэг хєндийвтєр дуугарлаа. Тэгтэл залуу
- Ингэх гэсэн юмаа ахаа гээд бодлоо цэгцлэх мэт vгээ хэсэг таслах зуур “Эд нар мєнгєгvй болчихсон золигнууд байна ш дээ. Надад яахаараа ийм хєгийн юмнууд таардаг байнаа” гэж бодож амжив. Залуу цааш нь
- Энэ манай аав байгаа юмаа. Тал цус харвалт єгчихсєн юм. Ухаан санаа нь бол эрvvл л дээ. Аав ээж хоёрыгоо Налайх явуулах гэсэн юм. Хэрвээ та зєвшєєрвєл эхлээд Москва хороолол орж эм аваад буцаж энд ирээд манай ээжийг суулгаад явах юм. Vнэ мєнгийг нь гомдоохгvй ээ. Гэхдээ арай км- ээр тєлж чадахгvй нь. Тантай тохирчихмоор байх юм гэлээ
Ямартай ч гэсэн согтуу биш гэдгийг мэдээд тэрvv сэтгэл бага ч гэсэн хєнгєрєв.
- Чи тэгээд хэдийг єгєх юм?
- Танд би хорин мянгыг єгье гэлээ. Надад энэ бага санагдаж байв. Гэлээ гэхдээ энэ их тvгжрээтэй зам дээр гэрлээс гэрлийн хооронд том жижиг автобусанд эсвэл баячуудын жийпэнд шахуулан єдєржингєє уур уцаараа баран явдаг надад учиргvй хол биш ч гэлээ бас ч гэж алсхан гарах нь орчин єєрчлєгдєєд зvгээр ч юм шиг санагдаж
- За яахав тэгье л дээ гэж хэлэхдээ “Хорь арай л бага байна даа” гэсэн харамслаа нууж чадсангvй. Тэгтэл залуу
- За, за би танд арван мянгыг нэмж єгнєє. Таныг vнээ нэмэх байх гэж бодоод би бага хэлсэн юм гэснээ цааш эргэж тvрvvнээс хойш гадаа зогсоо эцгийгээ урд суудалд суулгачихаад, єєрєє суусангvй. Би бага зэрэг гайхаж
- Vгvй ээ чи . . .
- Зvгээрээ ахаа. Манай аав бvх юмаа мэднээ. Та санаа зоволтгvй. Манай аав чинь цэргийн хvн байсан гэсэндээ чанга эр шvv. Харин та яриаг нь муухан ойлгох байх. Гэхдээ яваандаа ойлгогдоноо. Би ажилтай яараад байна гээд нvдээ ирэмчихээд эргээд алхчихав.
“За байз яадаг билээ. Энэ хvн одоо яаж балладаг бол. Буруу зєрvv яваад тєєрч будилаад хамаг бензин бараад эсвэл єтгєн шингэн алдаад мєнгє олох гэсэн биш єдєржингєє нэг євчтэй хvн асраад таарах юм биш байгаа даа” гээд л баахан юм бодож амжив. Амжлаа гээд яахав дээ єнєє залуу аль хэдийн арилаад єгсєн юм чинь. Хий дэмий л тэргээ асаахаасаа ємнє толь юмаа тохируулж байгаа дvр vзvvлж хажуу дахь хvнээ зэрвэсхэн анзаарлаа. Цус харвасан хvмvvс гэхээрээ л яагаад ийм адилхан байдаг юм бvv мэд. Тал харвасан юм болохоор тэр юмуу даа нэг талын мєр, гар нь унжисхийгээд эвгvй. Єрєєсєн завж нь унжаад, шvлс нь гоождог байх гэмээр харагдана. Тэр нуруу туруу єндєр, цээж єргєнтэй ер нь их том хvн юм. Гэхдээ том биетэй хvнд чинь ийм гай дайрчихаар бvр эв хавгvй харагдаад байх юм билээ. Нэгэнт яриад тохирчихсон болохоор тvvнийг гєлрєєд суугаад байж яаж болох вэ дээ. “За єнгєрсєєн, єнгєрсєн” гэж бодоод
- Одоо хаашаа явах билээ? гэж мэдэж байгаа хэрнээ бататгах гэсэн шиг асуулаа. Тэгтэл санаанд багтамгvй бvдvvн, сєєнгє дуугаар
- М . . .Мо. . . Мосвка хороолол гэв.
“Бага зэрэг гацаатай ч гэсэн vгvй ээ бас яахав ээ. Ойлгогдохоор л ярьдаг юм байна” гэж бодоод
- Та чинь сайн л ярьдаг юм байна шvv дээ гэхэд
- Хэ . . . Хэ . . . хэн намайг муу ярьдаг гээв? гэж ууртай ч юм шиг асуув. Би хэлэх vгээ олж ядлаа. Ямар хvv чинь тэгсээн гэлтэй биш. Хий дэмий л
- Vгvй ээ, юу л даа . . . Хэн ч тэгээгvй л дээ гэж ээрч муураад бvр хачин болчихов. Тэр хооронд мань эр жишим ч vгvй сууна. Намайг тэвдэж ядаж байгааг мэдэж байгаа ч юм алга.
- Би таныг тааруухан ярьдаг болов уу гэж бодлоо гээд туучихлаа. “Уурлаад сvйд болдог болов уу” гэж бодсон чинь
- З . . . зv . . . зvгээр ээ, би сайн ш дээ гэж эв хавгvй инээгээд
- Б . . . би . . . би хурандаа Санги гэв.
“Зvгээр ч биш дээ чи” гэж бодсон хэдий ч тvvнээ мэдэгдсэнгvй. Яаж мэдэгдэхэв дээ. Бид явсаар Москва хороолол ортол мань хvн одоо ийшээ, одоо тийшээ гэж хуруугаараа замчилсаар нэгэн эмийн сангийн гадаа ирээд
- Э . . .э . . .энд . . . гэнэ
- Та ганцаараа ороод эмээ авчихаж чадах уу? гэтэл
- Б . . . б . . . би хурандаа Санги гэж хvнгэнvvлэв. Бодвол би цэргийн хурандаа юм чинь чадахгvй яах юм гэж байгаа бололтой. Ер нь тvvний “Би хурандаа Санги” гэдэг vгэнд их сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар оршиж байдаг нь илт. Хєл гарынхаа эвийг олон арайхийж буугаад, татанги гараа тохойгоор нь нугалан урдаа авч, хатинга хєл дээрээ доголох маягтай гишгэн єрєєлдєн явах тvvнийг хэн ч харсан эрvvл гэхгvй. Хурандаа маань эмийн сангийн хаалганд тулж очоод надруу зориуд эргэн харснаа эрvvл гараараа хаалга онгойлгон ихэмсэг гэгч нь яваад орчихов. “Хvн ийм vедээ ч гэсэн ихэмсэг байж чаддаг бас л онцгой чанар юм даа” гэж бодож суулаа. Учир нь надад ийм чанар байхгvй. Хэрвээ надад ийм гай тохиолдсон бол бvр нормойж гvйцээ байлгvй. Тvй, тvй шал дэмий юм бодчихлоо. Тvvний энэ ихэмсэг зан нь одоо байгаа байдалд нь зохиогvй ч гэсэн надад байхгvй чанар болохоор таалагдаж байлаа.
Нэг их удсангvй тэр эрvvл гартаа жижигхэн хайрцагтай эм, дєрвєлжин цаасыг цугт нь хам хум атгасаар гарч ирээд машины хаалганд ойртох vед би ухасхийн гарч суухад нь тусаллаа. Тэгэхээс ч єєр арга байсангvй. Тэргээ асаан хєдєлсний дараа хурандаа
- До . . .до . . . долоон мянга. Энэ эм. Их vнэтэй. Гэ . . .гэ . . . гэхдээ би хорооныхоо эмчид vзvvлээд л хямдхан авдаг юм гэж хэлээд эв хавгvй ч гэлээ ихэд бахархалтайгаар инээлээ.
Тиймээ, Хvн заримдаа онгирмоор, сэргэлэн байгаагаа хэн нэгэнд мэдэгдмээр санагддаг vе байдаг даа. Яг тийм мэдрэмж хурандаагийн тэр инээднээс мэдрэгдэж байлаа. Бид ч гэсэндээ хааяа хямдхан юм авчихаараа баярлаж л байдаг даа. Яг тэр мэдрэмж.
Бид буцаж давхисаар анх намайг зогсоосон тэр байшингийнхаа гадаа ирлээ. Хурандаа
- Ма . . .ма . . . манайд оръё. Чи даарна гэлээ
Одоо нэгэнт єєр хvн хайх хэрэггvй болсон тул “Хурандаагийнд ганц аяга халуун юм уунгаа бие засаад авъя” гэж бодоод тvvнийг даган орлоо. Арван найм есєн насны туранхай єндєр хvv хаалга нээж єгєв. Намайг том єрєєнд орохыг урих мєртєє буйдан дээрхи новшийг хурдхан шиг нэг тийш болгоод суулгалаа. Цонх нь буруу харсан болоод тэр vv єглєєний нар тусахгvй юм. Энд тэндгvй хувцас хунар, элдвийн юмс vvгээр тvvгээр хєглєрєєд, цаанаа нэг бvvдгэр. Яг л нэг єглєє болж буй айлын шинж нvднээ илт. Тэднийхээс ундуй сундуй болсон ор хєнжлийн ч юмуу, хуучин эд юмсын ч юмуу эсвэл шєнєжингєє амьсгалсан агаарын хvнд vнэр ханхлана. Цэвэр агаар оруулаагvй удсан байх. Хэдий тийм ч би гэр доторхийг ажиглан харсаар суулаа. Гэтэл хурандаа хvv рvvгээ хандан
- Ч . . .чи . . . чи яасан бэ тэр мєнгє? гэх нь хэзээ ч юм ярьж байгаад орхисон яриагаа vргэлжлvvлж байгаа бололтой. Хvv нь
- Би танд єгсєн ш дээ
- Э . . . э . . . энэ чинь дутуу байнаа. Яасан чи?
- Хэлсэн ш дээ би танд. Мєнгє хэрэг болоодоо гэж . . .
- Хэ . . .хэ . . . хэдийг нь vрсэн чи?
- Хорин таван мянгыг
- Я. . . яа . . . яаж байгаа юм чи. Байтлаа биднээс хулгай хийгээд . . .
- Заа, засс! та ямар сvртэй юм. Би ээжид хэлчихнэ гайгvй гэж дээрэлхvv ч юм шиг, тунирхуу ч юм шиг хэлэхэд хурандаа ихэд сандрангуй амандаа долоовор хуруугаа ойртуулж
- Чшш! тэ . . .тэ . . .тэгж шууд ээждээ хэлж болдоггvй юм
- Тэгээд яах юм? Та чинь хvн загнаад байж гэхэд хурандаа шvлс нь савирсан амаа ангалзуулан байж
- А . . .ар. . . арвыг нь аав єгсєн гэж хэлээрэй гэж арай хийн хэлэв. Хєєрхий хурандаа хvvгийнхээ vрсэн мєнгєнєєс арван мянгыг нь ч болов єєрийнхєє нvvрээр эхнэрийнхээ ємнє тахлах гэж байгаа нь тэр юм л даа. Амьдралын эгшин бvр яагаад ийм хайрын нандин ширхэгтэй байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв.
Тэгээд хурандааг ажвал саяын vргэлжилсэн ярианд нилээд тамирдсан бололтой завжнаасаа савиран унжих єнгєгvй цагаан шvлсээ муу тахир гараараа арчмар аядаад надруу харснаа
- М . . .ми . . . миний бага хvv. Оюутан гэлээ. Хvvгийнхээ хийсэн vйлдлийг ч, єєрийнхєє ємєєрсєн шалтгааныг ч маш богинохон мєртєє оновчтойгоор тайлбарлаж байгаа нь тэр.
- Єє, тэгэлгvй яахав дээ. Оюутан хvнд хэдэн тєгрєг хэрэг бололгvй яахав гэж ойлгосноо илэрхийлэн єєдєєс нь нvдээ ирэмлээ. Амьхандаа хурандаагийн сэтгэлийг амраах гэж байгаа ухаантай. Гэтэл хурандаа гэнэт юм санав бололтой
- Зу . . . Зулаа, цай цай гэж огцомхон чанга дуугарав. Ер нь тэр vе vе их хvч гаргаж чангахан дуугардаг бололтой юм. Нєгєє єрєєнєєс
- За, одоохоон одоохон гэх зєєлхєн дуу гарч, удалгvй хурандаагийн эхнэр хоёр гартаа цай барьсаар орж ирлээ. Хурандаа
- Жо . . . жо . . . жолооч гэж намайг заав. Яг л ангийн захирагч шинэ жолоочоо танилцуулж байгаа юм шиг.
- Сайн уу? Миний дvv. За энэ цай ууж бай. Манай энэ гэж юу юуны духанд хvрэлгvй орилчихдог юм зvгээр гэлээ. Тvvний дуу намуухан, дєлгєєхєн ажээ. Гэхдээ би тvvний дууны сайханд уярсандаа ч биш зvгээр л vсгvй шахам болсон толгойг нь гайхан харлаа. Тvvний толгойн vс нь бvгд хогжруутан унаад дєнгєж ургаж байгаа юмуу гэлтэй энд тэндээс нь буржгардуу сєєвгєр цагаан vс сєрвийжээ. Тэр эгч намайг хараад байгааг гэнэт анзаарсан бололтой
- Єє, эгч нь алчуураа зvvхээ мартчихаж гээд нєхєрлvvгээ толгойгоороо дохиж
- Энэ гэж нэг юм хvн яаруулаад тэр байхгvй юv гээд нэг их сайхан инээмсэглээд гарч одлоо. Хэн ч харсан тvvнийг залуудаа сайхан хvvхэн байсан байх гэж бодогдохоор байлаа.
“Яасан хvний vс ингэж унадаг билээ” гэж би ой ухаанаасаа самнаж суув. Бодвол сониуч зангийнх байх. Гэтэл гэнэт “Хорт хавдар” гэсэн бодол харвалаа. “Хорт хавдар туссан хvнд химийн эмчилгээ хийхээр л ингэж vс нь унадаг гэсэндээ” гэж бодож суутал нєгєє эгч толгойдоо нэг алчуур зангидаж ирээд
- Миний дvv цай уугаад . . . гэж vгээ сунжруулан тасалснаа, эргэн тойрноо ширвэж
- Єє, тийм. Энэ альбом vзэж бай. Эгч нь авч явах юмаа бєєцийлж амжаагvй байна. Манай энэ чинь (хурандааг хэлж байна) тэгнэ, ингэнэ гээд хэлчихээр хар vvрээр босож дэвдэгнээд, хамаг амьтныг сандраачихдаг хvн байгаа юм. Харахгvй юv, манай томыг яаруулсаар байж хар єглєєгvvр л аваад гарсан тэгээд чамтай таарч л дээ гээд надад нэг зургийн цомог єгєєд гарлаа. Хурандаа руу хартал, заль хийгээд баригдсан хvн шиг том улаан хэл гарган инээмсэглэж байлаа. Тэр тийм ч муухай харагдсангvй. Харин ч єрєвдмєєр ч юм шиг харагдав. Би єрєвдєх нь утгагvй л дээ. Гэхдээ л “хєєрхий дєє” гэмээр санагдсан
“Айлын зураг vзэж байхад заавал нэг зvс мэдэх хvн таардаг даа” гэсэн бодлоор цомгийг эргvvлж суулаа. Бараг эхний хуудсыг vзээд л надад бишрэх хайрлахаас гадна учиргvй харуусах сэтгэл тєрлєє. Армийн зав залуухан дэслэгч, сайхан, хєєрхєн гэдэг vг багадмаар тийм нэг бvсгvйтэй бєгж солилцож буй хуримын зураг байлаа. Хуримаа хийж байх vе бол хvмvvний, хамгийн аз жаргалтай vеийн сэтгэлийн торгон агшин гэж боддог ч тийм сайхан байсан улс єнєєдєр ийм болчихсон байгааг нь харж суугаа болохоор надад тэгж харуусал тєрсєн байх л даа. Таван хvvхэдтэйгээ авахуулсан нилээн сvvлийн vеийн зураг ч харагдана. Хуудас эргэх тусам зузаан ултай гутал ємсєж, єргєн ємд намируулсан залуус тухайн vеийн оросын бололтой нэгэн хотын гудамжаар инээмсэглэн алхаж яваа зураг нилээд байв. Тэдний дунд хамгийн єндєр нь, хамгийн сайхан нь, бас хамгийн хєєрхєн нь тэр хоёр л байлаа. Єнгєцхєєн харахад тэдгээр залуусын инээмсэглэлд ирээдvйн тухай санаа зовсон бодрол байхгvй ч юм шиг. Байхгvй гэхээр хаашаа ч юм дээ. Ирээдvй нь хаа нэгтэйгээс тэдэн рvv инээмсэглэн байгаа юм шиг тєсєєлєгдєнє. Тэдний ирээдvй гэрэлтэж байдаг байсан байх гэмээр ч юм уу.

2-р хэсэг.
Зулаа эгч хоёр гартаа хоол барьсаар ирээд нэгийг нь нєхрийнхєє ємнє тавьж, нэгийг нь надад єгєхдєє
- Дvv, халаасан хоол иддэг vv? гэлээ. Надад ямар эрээ цээрээ байх биш дээ. Тэгээд ч халаасан хоолонд, тэр тусмаа хоноод шєлгvй лагайчихсан хоолонд би яагаад ч юм дуртай. Шєл нь гуриландаа шингээд амт нь сайхан л даа.
- Иддэгээ л гэлээ.
- Зарим хvн хоносон хоол иддэгvй гэдэг болохоор эгч нь асуулаа. Тvvнээс биш асуухаар асга гэдэг. Єчигдєр манай энэ хэдийн зутагнуулсан хоол. Єдєржингєє халтуур хийгээд давхихаар єлсдєг л байлгvй яав гэж гэх нь намайг нилээн сайн анзаарсан бололтой юм. Зулаа эгч их яриасаг бєгєєд тvvний дууных нь єнгє урссан, намуухан аястай. Ер нь л зvрхэнд их ойрхон дуутай хvн юм.
Би шєлгvй шахам будаатай хоол халбагдах зуураа цомгоо харж
- Та хоёр хойно сурдаг байсан уу?
- Тийм, Одесст, Аль далан таван онд
- Та хоёр тэгээд нэг сургууль тєгссєн юм уу? Ер нь та нар яаж танилцсан юм бэ?
- Vгvй, vгvй. Би юу гэж цэргийн сургууль тєгсєх вэ. Манай хотод монголчууд тийм ч олон байгаагvй. Эдний сургуульд дєрєв таван нєхєр, манайд гурван охин л байсан
- Э . . . э . . . Зулаа хамгийн хєєрхєн нь байсан хэ хэ гэж хурандаа сахилгагvй ч юм шиг этгээд маягаар инээхэд Зул эгч
- Тэгээд л цєєхєн охидууд байсан болохоор энэнд аз болохгvй юv гээд хурандаа руу шоолонгуй харав.
- Б . . . би . . . ха . . .хамгийн мундаг нь байсан гэж хурандаа нилээн бардам дуугарахад.
- Мундагаа ч хатдаа нэг л их горзойсон улаан юм л байсан. Vгvй ээ гэхдээ тэдэн дундаа гайгvй нь байсан шиг байгаа юмаа. Спорт, урлаг гээд юм юманд л оросуудтай хамт оролцож явдаг залуу байсан.
- Тэгээд л танд таалагдаж эхэлсэн vv?
- Таалагдах юу байхав. Би дєнгєж очсон шинэ амьтан. Энэ чинь гуравдугаар курсийн том курсант.
- Ц . . . цэ . . . цэцэг єгдєг би. Дандаа . . .
- Єє, тийм. Манай байранд ирэх болгондоо надад нэг их гоё цэцэгнvvд авчирч єгнєє. Цэцэг чинь бас ч гэж оюутан бидэнд vнэтэй л санагддаг байсан. Тэгтэл энэ багц багцаар нь бариад л ирнэ.
- Б . . . би . . . ба . . . баян курсант байсан юм чинь гэж хурандаа хэлэхэд Зул эгч яг л тэр vедээ очсон мэт нэг их инээснээ
- Баян байхдаа яахав дээ. Балиар амьтан. Эдний сургууль хотын захруу, нилээн зайдуу. Тэр дvvрэгт нь голдуу хашаатай, тэндээ цэцэг жимс ургуулдаг Деревнья маягийн айлууд байх. Тэгсэн чинь сvvлд нь сонсох нь ээ мань эр тэр хавийнхаа айлуудын цэцгийг туугаад л надад авчирч єгдєг. Би болохоор яасан мундаг ах вэ гээд л . . . хєгжилтэй
- Но . . . но . . . нохойгоороо намайг уруулах гээд . . .
- Хєєрхий тэр хавийн орос бабушканууд бvр уураа бардаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа сvvлдээ бvр нохойгоо єєдєєс нь тавьдаг болсон гэсэн
- Тэгээд цэцэггvй ирдэг болсон уу?
- Яахав тэгээд бид хоёр бие биендээ ойртож байсан vе таараад цэцэгний шаардлагагvй болчихгvй юv. Ер нь эрчvvд чинь тийм ш дээ. Эхлээд л нэг их сvрхий байснаа сvvлдээ яадаг билээ дээ. Чи мэднэ биз дээ гээд инээлээ. “Нээрээ ч бид ч дээ нэг л тиймэрхvv шvv” гэж бодоод ярианы сэдвийг єєрчлєх санаатай
- Би яагаад ч юм жар, далаад оны ийм зураг харахаар налгар, тайван тийм нэг нарлаг єдрvvд санаанд ордог юм.
- Тийм vv? Єнгє ч vгvй хар цагаан зураг юм болохоор нэг сvг сvvдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд
- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхvv бодол тєрдєг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогvй шахам улс байсан шиг байгаа юм.
- Яг тийм ч биш байх л даа. Зvгээр л, сургуулиа тєгсєєд хаана ажиллах, тэр ч бvv хэл хэдэн тєгрєгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдvй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгvй нvvгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л тєсєєлєгддєг юм.
- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нvvгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтvvлж єгдєг юм даа.
Ай даа! Залуу насаа гэж . . . гээд vгээ тасалж хэсэг байзнаснаа
- Юутай ч зvйрлэшгvй эд юм даа гээд нэг их урт санаа алдав.
Бидний яриа огцомхон єрнєсєн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгvйхэн сорохоос єєр чимээгvй хэсэг сууцгаалаа.
Зул эгчийн яриа яагаад ч юм надаас хvртэл залуу насыг ємгєєлєх аястай. Аргагvй юм даа, би тэр хоёроос залуу байвч тэр зурган дээрх залуусаас аль хэдийн хєгширсєн байсан болохоор тэр байх. Сая тэр харахгvй юv, залуу насных нь тухай ярихаар тэдний нvд нь сэргээд л, инээж хєхрєєд л . . . Хурандаа ч гэсэн єєрийнхєє хэмжээгээр ярианд оролцчих гээд л . . . Ер нь ч тэгээд залуу насыг эрхлvvлэх ч хэрэгтэй юм билvv хэн мэдлээ дээ.
- Чи л дээ! Ингээд асгаад цутгаад байх юм. Ядаж наад хоолоо аятайхан идээд сурчих л даа гэж задран хэлэх Зул эгчийн дуу орчныг сэрээв. Би тэр vед нь “Хєєрхий, єрєєл татанхай хvнийг ингэж задраад ч яах юм билээ. Vргэлж цуг байгаа болохоор тєвєгшєєдєг юм болов уу” гэж бодож суулаа. Эхнэрээ энгэрийнх нь будааг унагаж байх зуур
- Б . . . Би хурандаа Санги . . . л гэж байв.
- Юуны чинь хурандаа Санги гэж, гэж Зул эгч амандаа vглэнэ.
Би хэдийгээр хvн єрєвдєєд байх хvн биш ч гэлээ тэднийг харжээ суухад нэг л тийм єрєвдєм зураглал нvдэнд тодроно.
Хооллож дууссан бид явах боллоо. Аав ээжтэйгээ цуг нэг тийш явахдаа хvvхэд хєєрцєглєдєг шиг хурандаа маань хєнгємсєж, хэдэн єрєєнийхєє хооронд хэрэндээ л хурдан, хурдан єрєєлдєн алхана. Нєгєє єрєєнєєс Зул эгч
- Vгvй чи, холхиод байхаар хувцасаа ємсєєч
- Гу . . .гу . . .гутал. Миний гутал
- Миний хvv, аавынхаа гутлыг ємсгєєд єг. Харин чи уначихваа. Хана тvш гэхэд
- Би . . . би . . . хурандаа Санги гэнэ.
Одоо би тvvний єєртєє итгэлтэй байгаа vедээ “Би хурандаа Санги” гэж хэлдгийг ойлгох болжээ. Зул эгч хурган дотортой хєх торгон дээлийг жимбийтэл бvслээд ємссєн байхыг хараад миний нvд єєрийн эрхгvй дальдарч, хурдхан шиг гарлаа. Яагаад гэвэл Зул эгч хоёр хєхгvй байв. Гэрийн халаадтай байхад нь би анзаараагvй байх. Миний тєсєєлєн байсан онош мєн байжээ. Шат уруудаж явахдаа “Тавын таван хvvхэд хєхvvлж єсгєсєн тvvнийг яалаа гэж ийм хэрцгийгээр шийтгэнэ вэ” гэж бодохоос ойр дотны минь хvн євдсєн юм аятай харамсал тєрж байсан юм. Бvр машиндаа орж суусан хойноо ч гэсэн “Амьдрал гэдэг хатуугаа vзvvлэхээр ямар хатуу байдаг юм бэ. Хэн хvний нvд булаам тийм сайхан байсан хосыг ийм болгочихдог даанч дэнvv хорвоо юмдаа” гэхээс голоос нэг юм зулгаасаар байв.
Есєн давхар байшингийн орцны тємєр хаалга хяхран онгойж єнєє хоёр маань нэг нь нєгєєгєє тvшсээр гарч ирлээ. Хvv нь суулгалцаж єгєєд vлдэв.
- Танай хvv чинь явахгvй юм уу?
- Хичээлтэй гэнээ.
- Аан, Уг нь явсан бол. Энэ хальтаргаа гулгаатай vед та хоёрт дэмтэй юм даа гэж хэлэхдээ би тэр хvvг чамлангvй байгаагаа нуусангvй
- Харин тийм ээ. Гэхдээ хичээл ном, ажил тєрєлтэй эдэнд бид саад болоод юvхэв. Эд урдахаа л хийж байвал барав гэх нь хvvхдvvддээ саад болохгvй гэхээсээ илvv огт танихгvй надаас ємєєрч байсан байхаа ч ядахгvй.
Тэднийг суусны дараа эргэж буцах вий гэж хаширлахдаа
- Єєр юмаа мартаагvй байгаа гэж анхааруулахад Зул эгч юмаа бvртгэх мэт тойруулж харснаа
- Гайгvй юм шиг байнаа, миний дvv. Одоо хєдлєе гэлээ.
Биднийг тэгж ингэсээр байтал хотын хєдєлгєєн ихсэжээ. Энд тэндгvй л тvгжрээ. Угаасаа л ингэдэг юм хойно яая гэхэв. Зайчилж явсаар шатахуун нэмэхээр зогслоо. Зул эгч гэнэт санасан бололтой
- Єє, май миний дvv. Гучин мянга гэсэн байхаа? Манай том хvv єглєє тэгж хэлсэн гээд мєнгє єгєхлєєр нь хорин мянгад нь бензин хийлгэн vлдсэнийг нь халааслаад, цааш замд нийлэхийн алдад бидний ємнvvр нэг жижигхэн улаан тэрэг шурхийн єнгєрєхєд
- Э . . . э . . .энэ . . .энэ гэж мартсан зvйлээ гэнэт санасан мэт хурандаа нэг их муухай дуугаар бид хоёрыг цочтол хашгирав.
- Ямар юмаа харчихаад хашигичаад унав даа гэж Зул эгч цочсоноосоо болон уцаарлан асуухад хурандаа тэртээ цааш хурдлан давхиа сvvлийн vед ихэд харагдах болсон японы жижигхэн машиныг хуруугаараа зааж
- Ч . . . ча . . . чамд тийм машин аваад єгчих юмсан. Тэ . . .тэ . . . тэгвэл чи унаад л . . . Би . . . би . . . хажууд нь суугаад л . . . хэ хэ гэж ирээд л нvvр дvvрэн инээгээд
- Я . . . яаг ийм улаан гэхэд тvvний нvvрнээс инээд нь арилаагvй л байлаа.
Хєєрхий тэр тахир нvvрэнд нь инээд тэгтлээ их зохиогvй ч тэр жаргалтай харагдаж байлаа. Хурандаа маань бас эхнэртээ улаан єнгийн машин аваад єгєхсєн гэж боддог л байх нь байна шvv дээ. Хорвоо гэдэг юутай баян бэ.
Би энэ єдєр огт танихгvй хvмvvстэй явж байгаа хэрнээ хэзээний танилуудтайгаа яваа юм шиг сэтгэлд нэг л дулаахан сайхан байлаа. Тэдний хэлж байгаа, хийж байгаа бvхнээс амьдралд итгэх, тvvнийг хэзээ ч дуусахгvй мэт сайхнаар харж чадах нь vнэхээр єєр байдаг юм байна даа гэсэн бодол тєрж явлаа.
Бид замдаа шуударч, машины мотор нэгэн хэмээр хvнгэнэнэ. Замын хагархайг нєхсєн гувруун дээгvvр хєлдvv дугуй пад пад дуугаран урагшлана. Энэ замыг тавь жараад оны vед барьсан гэхэд хаа очиж их сайн тавьсан зам шvv. Хотоос гарсан болохоор задгай салхинд цасан шамрага цардмал зам дээгvvр явгалах нь vелзэх vvл мэт.
Нэг мэдсэн чинь бид нам гvм болцгоочихож
- Ингэхэд та хоёр айлд очих гэж яваа юм уу? гэж намайг яриа єдєхєд Зул эгч
- Тиймээ. Нэг бєє байдаг гэсэн. Улс амьтан сайн л гэцгээх юм.
- Бєє ч дээ мэдэхгvй. Хэр байдаг юм бол доо
- Дvv минь. Євдсєн хvн гэдэг чинь хvний амаар л байдаг юм хойно “Нээрээ,очвол гайгvй болдог болов уу” гэж горьдсоор бид хоёрт очоогvй газар, ус, vзvvлээгvй эмч, домч, угаагvй эм тан гэж байхгvй болсон доо гэх Зул эгчийн нєгєє сайхан дуу нэг л тамирдангуй сонсогдлоо. “Євчин гэдэг ямар ч хvнийг цєхєрvvлдэг бололтой. Харин ч хаа очиж ихээхэн сэтгэлийн тэнхээтэй улс юм” гэж бодлоо.
- Та єєрийгєє vзvvлэх юм уу? гэж асуучихаад “Би юугаа асуучихав даа” гэж амаа барих шахав. Учир нь уулзсан цагаасаа эхлээд Зул эгч єєрийгєє євчтэй гэж нэг ч удаа ам ангайгаагvй байсан юм. Тэгтэл харин хэзээний мэддэг хvнтэй ярьж байгаа юм шиг
- Vгvй дээ. Энийг л нэг гайгvй болгочих юмсан гэж бодох юм. Би ч одоо яахав . . .
- Юу гэсэн vг вэ? Харин ч сэтгэлээр єєдрєг байвал ямар ч євчин эдгэдэг гэсэн гэж хэрэндээ урмын vг хэлж буй боловч элсэнд дуссан дусал ус мэт хэнд ч хэрэггvйгээр чихний хажуугаар замхарч байгаа нь тодорхой байлаа. Гэтэл ухаалаг, сайхан хvн гэдэг хэзээ ч гэсэн тэр хэвээрээ л байдаг зангаар Зул эгч
- Харин тиймээ. Тэгж бодоод л, эгч нь инээж ханиагаад л, юу ч болоогvй юм шиг явдаг юм. Ер нь хvн євдлєє гээд бусдын ємнєєс євдсєн мэт байж болохгvй ш дээ. Муу хань ижил, vр хvvхэд, ах дvvсээ мєн ч их зовоолоо. Одоо болно. Тэгээд ч одоо нэг их юм бодохоо больсоон гэлээ. Хэдийгээр надад мэдэгдэхгvйг хичээж байгаа ч цєхєрч гvйцсэн тэр єнгєє нууж чадаагvй юм.
Урд сандалд суучихаад, дээд талынхаа гогцооноос єрєєсєн гараараа атгачихсан яг эрvvл саруул байхдаа иймэрхvv дарга явсан болов уу гэмээр дvртэй явсан хурандаа маань таг дуугайхан яваа ч дотроо чухам юу бодож явааг хэн мэдэх билээ.
Тэгтэл хурандаа гэнэтхэн
- Ш . . . шэ . . . шээлээ. Би шээлээ гэж хашгирав. Би ч замын хажуугийн бартааг харж зогсох гэсэн боловч надад тийм завдал єгсєнгvй. Хурандаа яаран сандран бууж явган шуурганд уруудах мэт єрєєлдєн хэд алхаад бие заслаа. Тvvний араас харж суусан Зул эгч
- Хєєрхий дєє, ийм ч хvн байгаагvй юмсан. Євчин гэдэг хэлж ирэхгvй юм даа
- Залуудаа ч мєн аатай хvн явсан биз?
- Тэгэлгvй яахав. Жинхэнэ эх орны хvv, эр цэрэг явсан байхгvй юv. Арми гэдэг чинь эрчvvдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж єгдєг газар. Мэдээж хvн л юм болохоор сайн муугаараа ялгардаг л юм. Тэр дундаас бие бялдар, эр чадал, эрдэм ухаан адаглаад энэ олон эрчvvдийн зvрхэнд хоногштол командлах эр хонгор дуугаараа хvртэл ялгаран гарч, анги дивизийн мянга мянган офицер цэргvvдийг ємнєє жагсаана гэдэг чинь ховорхон хувь заяа л даа. Ер нь армид яагаад бие биендээ ёсолдог гэж бодож байна. Энэ чинь “Би чамаас бага шvv” л гэсэн vг шvv дээ. Залуу ч явсан, цойлгон ч явсан муу ханиараа бахархаж явсан vе надад бий. Гэтэл одоо єєрєєс нь єєр “Хурандаа Санги” гээд хэлчих хvн олдохгvй болчихно гэж байдаг л юм байна. Ер нь тэгээд дvv минь амьдралын єдрийг єдєрт нь хайрлаж явах хэрэгтэй юм байхаа даа гэснээ санаа алдаж
- Айдаа! Амьдрал гэдэг сайхан юмаа. Амьдрах бvр ч сайхан юм. Vvнээс илvv хишиг гэж хvнд байдаггvй биз ээ . . . гэх Зул эгчийн яриа намуухан хєвєрнє. Би тvvний яриаг тасалж зvрхэлсэнгvй.
Хурандаа дуусав бололтой эргэж ирэхэд Зул эгч ухасхийн бууж хурандаагийн ємдний цахилгааныг татаад, тэрvvхэн хавьд норсон хэсгийг ер эрээлэлгvйгээр гараараа гєвєх мэт арчингаа
- Ишш! Чи минь дээ. Чамайг би ємд хамдан дээрээ дусаалгvй бие засаад сурчих гэж мєн олон удаа хэлэх юм даа. Чи гэж хэдэн хvvхдээ зовоосон хvн болох гээд байгаа юм уу? Чи бид хоёр юу гэж тохирлоо? Мартаагvй биз?
- Б . . . би . . . хурандаа Санги
- Тэгээд, тэгээд хурандаа шиг бай л даа хэмээн ярилцах тэдний дуу дутуу хаагдсан хаалганы цаанаас бvдэгхэн ч гэсэн сонсогдсоор байлаа. Хэрвээ тэдний амьдралыг голын урсгал хэмээн тєсєєлвєл би эрэг дээр нь суугаа мэт. Харин Зул эгчийн дууг голын шаригаа гэлтэй. Тэд тийм нэг энгvvн хэрнээ намуухан улс байв.
Бид цааш давхисаар удалгvй Налайхын наад талын гvдгэр дээр гарч ирэв. Хуучны буурал тосгон євлийн жавар, нvvрсний утаа хоёртоо дарагдан навсайн хэвтэнэ. Энэ жижиг хотхон vйлдвэр, уурхай ажилласан, тухайн vеийн залуучуудын хотжин соёлжиход ихээхэн хєшvvрэг болсон нэгэн тєв байсан гэхэд одоогийн залуус итгэхэд бэрх. Бидний явж байгаа эдгээр гудамжинд залуус хайрлан дурлалцаж, халуухан гараа атгалцаж, хаврын цэцэгс шиг дэлгэрч явсан гэхэд худлаа ч юм шиг. Одоогоороо хvн зон амьдарч байгааг мэдсээр байж миний ингэж бодох нь єрєєсгєл л байх л даа. Гэхдээ л надад энэ хотхон яагаад ч юм тэртээ он жилvvдийн аглагт гээгдэж хоцорсон мэт шvvрс алдмаар санагддаг юм.
Гудамжаас гудам дамжин, тахиралдаж мушгиралдан явсаар булан тохойд нь цацаг яндар болсон нэгэн шургаагаан хашааны дэргэд ирцгээлээ. Бодвол єнєєх бєєгийнх бололтой. Нэгэнт хvрэх газраа ирсэн болохоор тэднийг буулгаад, халаасанд vлдсэн арван мянган тєгрєгийг авч Зул эгчид єгвєл
- Хvvе! яахнав миний дvv. Наад бензин тосоо ав
- Зvгээрээ. Та хоёр харин эм тандаа нэмэрлээрэй
- За, за баярлалаа миний дvv. Буян чинь дэлгэрч яваг
- Та хоёр ч гэсэн сэтгэлээр чанга байж, хурдан эдгээрэй гэлээ. Надад тэрнээс єєр олигтой vг ч олдсонгvй.
- Замдаа болгоомжтой яваарай. Халтиргаа их байна шvv гэж Зул эгч аминчлан захив. Цаана нь хурандаа маань єрєєсєн мєрєєрєє шургааган хашаа налсан хэр нь яг л єглєєнийх шигээ ихэмсэг гэгч нь зогсоно.
Би машиндаа суухаасаа ємнє хурандаа руу харж гараа чамархайндаа авч цэргийн ёсолгоог дvрслэхэд хурандаа маасайтал инээгээд хариу ёсолж харагдав. Магадгvй тvvнд сайхан ч байсан байж болох юм. Би гудамжны булан тойрохдоо голынхоо толинд харвал тэд хашааныхаа гадна бєртєлзєх нь машины яндангаас саагих цагаан ууран дунд бvvр тvvрхэн харагдаж байв.
Гудамжны энхэл донхолд овогнуулсаар тєв зам дээр гарч ирэхэд хот явах гэж байгаа болов уу гэмээр хэдэн хvн зогсоно. Тэднийг авъя гэж ч тєвдсєнгvй, тэд ч гар єргєсєнгvй. Мєнгєнд дургvйдээ ч биш. Зvгээр л нэг хэсэг гав ганцаараа баймаар санагдаад гэх vv дээ.
Би хvссэн хvсээгvй бодолд автан явна.
“Хэзээ ч євдєж болох, магадгvй хэзээ ч vхэж болох энэ амьдралд хvн ер нь яаж амьдрах ёстой юм бол? Єнєєдєр тэгж ч магадгvй, ингэж ч магадгvй гээд бээцийгээд явах нь хаашаа юм. Гэхдээ л Зул эгчийн хэлсэнээр амьдралыг єдєр єдрєєр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгvй сайхан бvхнийг анзааран эрхлvvлж, тэжээж явах нь сайн сайханд хvрэх магадгvй цорын ганц гарц юм байхаа даа. Зул эгч vнэн хэлжээ”
Ийнхvv бодож явснаа би гэнэтхэн тоормозоо гишгэлээ. Машин чухам яаж шvvхэн гулгаж зогссоныг ч анзаарсангvй. Зєрж буй машинууд дохио єгєхийг бодоход ихэд эвгvй зогссон байх. Зул эгч энэ хорвоогоос тvрvvлж явах юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон болохоор тэр. Тиймээ, тэр тvрvvлж явах юм байна.
“Хоолоо асгаж цутгалгvй идэж бай л даа” гэж зандарч, “Ємдєн дээрээ дусаалгvй бие засаад сурчих л даа” гэж гуйж, “Хэдэн хvvхдээ зовоосон хvн болох нь дээ чи” гэж санаа зовох нь ерєєсєє “надаас хойш” гэсэн утгатай байсныг дєнгєж сая л ойлгосон болохоор би тэгж гэнэтхэн зогссон хэрэг. Тэр ч байтугай “Чи бид хоёр юу гэж тохирлоо” гэж байсныг санав.
“Хєєрхий дєє, хаашаа ч мултарч чадахгvй болсон энэхэн хувь заяаныхаа энэлэнг хэзээ ч юм магадгvй шєнийн бvрийгээр орондоо шивнэлддэг байж ч болох юм. Осолдохгvй хvvхдvvдээ байхгvй vед хоёрхон биендээ ярьж, арга ядахдаа “тохиролцож” хvртэл vзсэн байх нь. Чи надаас арай урт наслана гэж нэг нь хэлж нєгєє нь зєвшєєрсєн байх нь байна шvv дээ. Ямар их гачлан, ямар их цєхрєл, ямар их уй вэ? Бас ямар их хайр вэ? Яг тэгж ярьж байх vедээ хоёул хоёулаа ийм гайд унасандаа энэ хорвоод яасан их гомдоо бол. Хурандаа ч яахав эр хvн гэж бодоход Зул эгч ямар их уйлаа бол. Эмэгтэй хvн хоёр хєхєє авхуулчихаар чухам юу боддог бол. Ёстой хэдэн хvvхдээ бодоод л улаан гол нь тасардаггvй байх” гэж бодонгуут миний самсаа шархирч байлаа.
Зогсоод хэр удсанаа мэдсэнгvй. Машин хєрсєн байхыг бодоход овоо удсан бололтой. Цаг яагаа ч vгvй байхад хотод орж ирлээ. Дєнгєж цайны цаг болоод хvмvvс ид хєлхєлдєж, хэд тойрвол тойрчихмоор байвч би тэгсэнгvй шулуухан явсаар граждаа ирэв. Манаач залуу маань єглєєг бодвол бvvр хvн тєрх орчихсон эртээ гэгч нь тэргээ тавьж байгааг минь ихэд гайхсан янзтай
- Ах хvv яасан? Яагаад ийм эрт бууж байх юм?
- Єнєєдєр жаахан эрт харимаар санагдаад
- Аан, авгайгаа санаа юу? гэж маасайтал инээв. Єєр vед байсан бол би юу гэх байснаа мэдэхгvй юм. Харин яг тэр vед би тvvнийг харжээ зогсохдоо “Хvн ер нь инээмээр vедээ инээж л байх нь зєв юмдаа” гэж бодож байлаа. Тэгээд
- Єнєєдєр ах нь эхнэртээ мєнгєгvй єдєр зарлая гэж бодоод гэж маазрах аятай хэлсэн боловч тийм ч марзан болсонгvй. Нєгєє залуу
- Заримдаа ч мєнгєгvй байх нь жаргал байдаг юм шvv дээ гэж єєрт нь зохиогvй ч гэсэн ихэд догирхов. Гэхдээ надад жаргал гэдэг vг нь яагаад ч юм тааламжтай сонсогдсон.
Тэндээс гараад гэрийнхээ хажуугийн мухлагт орж хvvгийнхээ дуртай чихэрнээс авах гэтэл мєнгє байдаггvй. Тvрийвчнийхээ жижиг халаасыг ухаж нилээн дээх нь хийсэн арван мянгатыг гаргалаа. Нугалаасаараа урагдахаа шахаж. Хааяа нэг дvрэм зєрчєєд торгуулвал хэрэг болж магадгvй гэж хадгалж явдаг юм.
“Єнєєдєр ямар ч орлоггvй хэрнээ жигтэйхэн эрт буусан болохоор гэрийнхэн маань гайхах л байх. Гэхдээ яахав. Тэдэндээ нэг сайхан хоол хийгээд, тойрч суугаад идсэн шиг, хvvхдvvдтэйгээ тоглосон шиг шуугилдаж єнжье байз” гэж бодсоор гэр лvvгээ алхлаа . . .
Тєгсєв.

Бичсэн: Тvмэнбаярын Бум-Эрдэнэ

2 comments:

  1. zailaa eniig hen bichsiin ymar urtiin novsh gj daraa zavtai uydee tuhtai unshnaa hahah :P

    ReplyDelete