Өхөөрдөм жаахан гар хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.
Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,
-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр өлсчихөж. Хөхүүлэх хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.
Tuesday, November 16, 2010
Sunday, November 14, 2010
Автобусанд /Өгүүллэг/
Ажил тарах цаг тул автобусанд зорчигчид олон. Суудал хэдийн дүүрснээр ч барахгүй хоорондох зайгаар нь хүмүүс шахцалдан зогссон байлаа. Зүгээр ч нэг шахцалдсан биш , бүр арваад жил ажилласан кондуктор ч зайг нь олоод явж чадахгүй болтол тэгж их шахцалдсан байжээ.
Tuesday, November 9, 2010
Цэцэг тасрав. (Өгүүллэг)
(Эрхэмсэг оршихуйн өмнө
ихэмсэгхэн очсон
тэр нэгэн бүсгүй үрд зориулав)Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна.Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа.
Такси баригч
Урд шєнє vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн євєл миний санах бусад жилvvдийн євлєєс илvvтэй хvйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгvй хот газрын бидэнд євлийн хvйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагvй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Тvvгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины vйлчилгээ гэх vv дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин єєр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхvv тєсєрхєн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хєдлєл нааштай vедээ би ингэж хошигнодог юм. Vнэндээ бол манай єнєєгийн нийгэмд олон гэр бvл иймэрхvv маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Subscribe to:
Posts (Atom)