Never give up!
this site the web

Recent Photos

image
image
image

Thursday, March 10, 2011

Хав харанхуй, хий хоосон дундуур (Өгүүллэг)

Би хаана байнаа? Хов хоосон, хав харанхуйн дунд би юу хийж зогсоо юм бол? Зогсох ч гэждээ миний хөл доор юу ч алга. Би хөлтэй юм байна . . .
Надад тулах цэг гишгэх газар алга. Түнэр харанхуйд дуу чимээ, гэрэл гэгээ мэдэгдэхгүй юм. Зүгээр л нүх шиг тас харанхуй. Өчүүхэн ч болов гэрэл тусаасай. Тэгвэл түүгээр баримжаалахсан. Эргэн тойрон юу ч байхгүй тул би өөрийгөө хардаг эсэхээ ч мэдэхгүй юм. Би ингэхэд чухам яг юу юм бол? . . . Би айж эхэллээ. Надад айдас байдаг юм байна . . .

Saturday, January 22, 2011

Хайр, хань

Хайр гэж юу юм бэ? Залуу минь
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.
Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.
Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг  үйлчлэгч биш
.
Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.
Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай.    

Tuesday, January 11, 2011

Амлаж чадахгүй нь

Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад
Санаж яваарай гэсэн үнсэлт  чинь
Саваагүй дурлалуудын хөлд үрэгдэж
Сартай шөнийн цэнгэлээр солигдож
Сарниж замхраад мартагдаж магад

Эргэж уулзахдаа танихгүй байж магад
Энхрий төрхийг чинь санахгүй байж магад
Уучил гэж гуйхгүй байж магад
Уярсан дүр эсгэж ч магад
Ганц үнэн амьдралаас дутаж магад
Галзуу дурлал минь  урваж магад аа

Бардам зан, гоо үзэсгэлэн хоёр
Багтаж чамд цогцолсонийг
Шүлэг болгон биччихээд
Шүүрс алдан сууж магад
Ариухан бүхнийг чинь авчихсан хойноо
Алдуурсан үнэнээс нуугдаж магад

Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад.................

Monday, December 20, 2010

Юуг ч бодож болдог орчлон

Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо.

Tuesday, November 16, 2010

"Эх" /өгүүллэг/

Өхөөрдөм жаахан гар  хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр  арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо  гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.
Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,
-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр  өлсчихөж. Хөхүүлэх  хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар  өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ  улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож  тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.

Sunday, November 14, 2010

Автобусанд /Өгүүллэг/

Ажил тарах цаг тул автобусанд зорчигчид олон. Суудал хэдийн дүүрснээр ч барахгүй хоорондох зайгаар нь хүмүүс шахцалдан зогссон байлаа. Зүгээр ч нэг шахцалдсан биш , бүр арваад жил ажилласан кондуктор ч зайг нь олоод явж чадахгүй болтол тэгж их шахцалдсан байжээ.

Tuesday, November 9, 2010

Цэцэг тасрав. (Өгүүллэг)


(Эрхэмсэг оршихуйн өмнө
ихэмсэгхэн очсон
тэр нэгэн бүсгүй үрд зориулав)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна.Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа.