Анир чимээгүйн дунд би ганцаар
Алив намайг бүү ширт өрөвдөлтэй харцаар
Чамайг би дайлая гартаа байгаа дарсаар
Чанх дээр чинь эргэлдсэн гунигийн сүүдрийг үргээе
Ягааран харагдах энэ дарсны дусал бүрд нь
Ядуухан шүлэгчийн амьдрал багтсан юм
Гуниг харуусал зовлон жаргал бүхнээ багтаасан энэ хундганаас
Гурван удаа ёсыг бодож тогтоо
Хорвоо чамд хатуугаар эсвэл зөөлнөөр хандана уу
Хожмын өдөр чи намайг ойлгоноо
Бүхий л амьдрал минь багтсан наад дарснаасаа
Бүү цэрвээ үнэнийг чамд мэдрүүлнэ
Өрөвдөж буй дүр үзүүлж хэдэн нулимас унагасан ч
Өнөөдөр тэр чинь ямхын төдий ч хэрэггүй
Өршөөл нигүүсэлээр ивээх бурхан тэнгэр байлаа ч
Өөр бусдад гэхээс надад ерөөс хэрэггүй
Өөнтөглөж надаар тоглосон энэ орчлонгийн өмнө
Өвдөг сөхрөхгүйн тулд би тэмцэж амьдрана
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment