Багшийн модон самбар дээр 2-р сарын 14 гэж тодоос тод бичээстэй . Хичээлийн хамгийн сүүлийн цаг завсарлахад 20-иод минут дутуу байлаа. Хонхны дууг хүлээсээр байгаад би бүүр тэсэж чадахаа болилоо. Багшийн зааж байсан хичээл ирэх долоо хоногийн шалгалтын сэдэв байсан ч ухаан санаа маань аль хэдийнээ гэрт хийхээр бэлдэж орхисон тэр амттанруу яарч цагийн зүүний чимээтэй хамт тоолж хонх дуугарахыг тэсэн ядан хүлээж байлаа. Аз болоход нэг их удсангүй . . .
хонхны жингэнэх чимээ сонсогдож баярлалаа хонх минь гэж хэлээд ангиас нисэх мэт гүйн гарлаа. Ингээд гэртээ очих гэж замдаа түгжирч явсаар байтал аль хэдийнээ 2 цаг болчихлоо.Гэртээ гүйн ороод өчигдөр орой худалдан авсан шоколаданд орох материалуудаа гарган тавьж цүнхнээсээ шоколад хийх заавартай бяцхан сонин гаргаж ирээд нэг гүнзгий амьсгаа аваад хайртдаа бэлэглэх хамгийн нандин бэлгээ хийж эхэлсэн юм. Миний хувьд анхны "Валинтин"-ын баяр болохоор туршлага гээд байсан юм байхгүй ч хайртай хүн маань тэр бэлгийг хүлээж авна гэж бодохоор сэтгэл нэг л аз жаргалтай байлаа. өмнө нь найз охидыгоо найз хөвгүүддээ шоколад хийн бэлэглэж байгааг хараад тун ч их атаархдаг байж билээ. Анхны удаа болоод ч тэрүү нилээд хэд хийсний эцэст миний шоколад арайхийж хэвэнд орлоо. Түүндээ зориулж авсан зүрхэн хэлбэртэй улаан хайрцагандаа шоколадаа хийн хэвэнд цутгаад өөрөө ч амсаж чадалгүй зүрхэн хэлбэртэй гоёмсог баантагтай тагаар нь зөөлөн таглалаа. 16.00 цагт түүнтэйгээ сургуулийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд уулзъя гэж тохирсон ч нэг мэдэхнээ бараг 16.00 болж байлаа. Намайг сэтгэл сайтай муухан тогоочийн дүрд тоглож байхад цаг хэдийнээ талийж өгчээ. өмнө нь би хэзээ ч түүнрүүгээ ингэж их яарч байгаагүй. Цүнхэндээ нандигнасан тэр улаан савтай зүйлийг өгнө гэхээс үнэхээр догдолж байлаа. Хэн нэгнээс шоколад хайрын бэлэг болгож авах сайхан ч гэсэн хэн нэгэн хүнд зориулаад хийнэ гэдэг ямар сайхан байдгийг би тэгэхэд л ойлгосон юм.Тэр маань аль хэдийнээ цэцэрлэгийн үүдэнд ирчихсэн намайг хүлээж байлаа.Ингээд л түүнийхээ гараас атгаад оройжин хоёул гадуур хамтдаа цагийг зугаатай өнгөрөөлөө.
Орой намайг хүргэж ирээд хоёул манай саадан дотор элдвийг ярилцан суусан юм. Тэгээд би түүндээ зүрхэн хэлбэртэй улаан хайрцагтай шоколадаа гаргаж өгөхөд тэр ихэд гайхаж байснаа онгойлгож үзээд ихэд баярласан царайтай надруу хараад өөрөө хийсэн юм уу? гэхэд нь би дуугүй л толгойгоо дохилоо. Тэгвэл би хэнд ч өгөлгүй одоо суугаад ганцаараа иднээ гээд нэг халбагадав. Энэ үед надад айх баярлах гэсэн хоёр мэдрэмж зэрэг төрж ямар их догдолж байсан гээч. Миний хийсэн шоколад түүнд таалагдсан бололтой бүр надад ч өгөлгүй амтархан идэж орхилоо. Тэгээд надруу хараад "Баярлалаа үнэхээр гоё амттай юм" гэж хэлэхэд одоо л нэг юм би гүнзгий амьсгаа авч тайвширсан юм. Баярласан сэтгэлийн хариу болгож " Би чамд хайртай" гэдэг үгийг анх удаа би түүнээсээ сонссон юм. Бие биенээ гэх хос зүрх хичнээн хүчтэй байдгийг би тэгэхэд л ойлгосон. Тиймээ хайр л намайг тийм их хүчтэй болгосон. Миний анхны "Валинтин"-ын баяр анхны шоколад гээд л энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Хамаг аз жаргалаа тэврээд л би гэртээ гүйн орлоо. Бас өдөржин хийсэн шоколадаа амсаж үзэхийг үнэхээр хүсч байлаа. Харин гэрт ороход эгч маань аль хэдийн ирчихсэн заваан болгож орхисон савыг маань цэв цэвэрхэн болгочихсон байлаа.
Эгчийнхээ өрөөнд гүйн орж та миний шоколадыг идчихсэн юм уу? гэж асуухад эгч за больж үз би тэр түлэнхий амттай юмаар чинь яах юм харин цэвэрлэж өгсөнд баярлалаа гэж хэлээрэй цаана чинь аяганд хийчихсэн байгаа өөрөө гаргаж хаяаарай гэж ууртай хэллээ. Би гайхах уурлах зэрэгцээд гал тогооны өөрөөрүү орон шоколаднаас амсахад ёстой л нөгөө амнаас унана гэгч нь боллоо. Лемон нь ихэдчихсэн гашуун, бас дээр нь түлэгдчихсэн. Яагаад түүнд ийм сонин амттай юм таалагдсан юм болоо гэж хэдэн зуун удаа бодсон ч би хариуг нь даанч олж чадсангүй. Одоо бодохнээ хариулт их энгийн юм аа энэ бол хайр.
haraaal ideg hahahahhaha(yg l soliotoi hunii ineed gj oilgooroi) bi anduuraagui bol eniig 3dahia unshij bna gehdee unende yu ch sanahgui bna(soliortson ym shig l), nadad ch ugulgui gdg ih taalagdlaa shulsee goojuulaad l haraad suuj bsan bh da harin ter hairiin talaar bodoh husel alga ymar bdgii ni medeh bolohoor.. chi uuruu eniig bichsen bol chi neeree uneheer saijirchiin bodit yvdaluu tusuulul vv buu med gehdee l chi uneheer sain durselj chadaj, magadgui nuguu hair ni bh l da..haha
ReplyDeletexexe uuniig bi bicheegui ni haramsaltaimda.Gehde daraa uunees goyiig bichih bolnoo :)
ReplyDeletedaanch tiim bha umnu ni unshij bsan sanagdaad bsiin (deer bichsiishde anduuraagui bol eniig 3 dahia unshij bgaa ym shig bna gj) hahah end bish uur yman dres unshij l da (bi tiim ch ih soliorchoogui l bgaa ym bna :P) hahaha goy ym bichcheed nadad unshuulaarai bi tiim ch elbeg bgaad bdaggui shuumjlegch shu >:)
ReplyDeleteНААААААЯС болсон ажгуу.....
ReplyDelete