Tuesday, January 5, 2010
Нулимс
Хацар даган урссаар л. Би хүлээнэ. Хэзээ болих бол гэж. Бүхнийг март гэж тэр надад шивнэнэ. Бүлээхэн хирнээ бас гашуун. Нүд минь түүнд дурласан юм болов уу? Нүд завчихгүй л урсах юм. Утас дуугарна. Сонсоогүй юм шиг л сууна. Дэр нэвчин норсоор нэг хэсэг газрыг бүрхжээ. Тэр хэсэгт нь хацараа улам бүр наамаар санагдана. Би дурлажээ. Тэр намайг хуурахгүй болохоор. Баярлахад, гунихад тэр үргэлж хамт байдаг ш дээ. Тийм ээ , би түүнд дурлаж эхэлж байна. Нулимсанд, бүлээхэн бас гашуун тэр зүйлд…
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment