Never give up!
this site the web

Saturday, January 2, 2010

Өвлийн ойд

Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун.

Цасан дунд  тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар уул модны оройд өлгөөтэй
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй . . .

1 comment:

  1. chi zohioson ghd dajgui l bolj tsaash urgeljluuleed duunii ug ruu oroh heregtei bna shu! gehdee ene styleesee arai l uur post punk oilgoj bgaa bizde

    ReplyDelete