Never give up!
this site the web

Tuesday, December 1, 2009

Мөрөөдөл

Хүсэл мөрөөдөл минь наран ургах өөд тэмүүлдэг
Хүн хүнээс илүүтэйгээр энэ шатаар би өгсөхийг хүсдэг
Хатуу хөтүү хорвоод уруудах,шантрах үе олон байвч
Ханаж цадахаа мэдэхгүй өгсөхийг хүсдэг, Би мөрөөдөлтэй хүн

Тиймээ би мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг энгийн нэгэн залуу
Тэнгэр бурханаас ч илүү аав, ээжийгээ шүтдэг
Туулах зам минь хэдий хол бөгөөд хэцүү боловч
Түшээд, туслах найз нөхөд минь хажууд байдагт би бахарахдаг

1 comment: