Never give up!
this site the web

Friday, November 13, 2009

MC Battle гэж юу вэ?



Vvнийг тайлбарлахын тулд эхлээд vгсийг нэг бvрчлэн орчуулъя.
MC (Master of Ceremony / Microphone Controller) – Монголоор орчуулга нь буруу ч бидний мэдхээр Rapper буюу vглэгчийн хэлж байгаа хэрэг...


Vvнийг тайлбарлахын тулд эхлээд vгсийг нэг бvрчлэн орчуулъя.
MC (Master of Ceremony / Microphone Controller) – Монголоор орчуулга нь буруу ч бидний мэдхээр Rapper буюу vглэгчийн хэлж байгаа хэрэг...


BATTLE – Тулалдаан
Орчуулгыг нь уншаад ойлгомжтой болж байгаа нь мэдээж. Тэгхээр MC BATTLE гэдэг маань Репрvvдийн тулаан гэсэн vг юм. Хип Хопын 30-аад жилийн тvvхэнд MC BATT:E энэ урлагын нилээд чухал хэсэг болон хөгжсөн билээ. Дэлхий даяар иймэрхvv тэмцээн байнга явагддаг бөгөөд бидний танил болсон зөндөө олон одууд иймэрхvv тэмцээнээр анх нэрд гарж байжээ. Жишээ нь та бидий сайн таних Eminem, Jay-Z, DMX, Jin гээд олон одууд анх MC BATTLE орж нэр хvндтэй болон улмаар алдарт хvрсэн билээ.

Ихэнх хvмvvс MC BATTLE-Г хэрvvлийн нэг хэлбэр хэмээн боддог. Энэ маш буруу ойлголт юм. MC BATTLE бол зvгээр л хоёр хvний авъяас чадлаа уран цэцэн vгээр сориж байгаа хэрэг. Мэдээж vvнээс vvдэн томоохон хэрvvл гардаг л даа. Гэхдээ энэ бол чмар спорт уралдаан тэмцээнд гардаг л зvйл. Хожигдсондоо уурлаж маргалдан янз янзын гэмт хэргээр дуусах тохиодол байдаг.

MC BATTLE нь дотроо Freestyle battle , audio battle, text battle (заримдаа keystyle battle гэж нэрлэгддэг) гэсэн гурван төрлөөс бvрддэг.
- Freestyle battle :


Энэ хэлбэр нь MC BATTLE-н хамгийн алдартай ба хамгийн хэцvv нь юм. Учир нь 2 MC ямар ч бэлтгэлгvй өгөгдсөн аян дээр Vгээ шууд зохиож Vгэлэх авъяасаа сорьдог. Ийм тэмцээн маш ихээр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн шилдгvvдийн нэг нь Jin гэдэг ази залуу байдаг билээ.

- Audio battle : 2 MC өөрийн хvссэн аян дээрээ нэгэн богино дуу хийж хоорондоо өрсөлдөхийг хэлж байгаа юм. Нэлээд их хvмvvс vvнийг freestyle battle-тьай андууран өөрийн хийсэн audio-гоо freestyle хэмээн нэрлэдэг. Audio battle алдартай одуудын хооронд ч байнга явагддаг. Жишээ нь 2PAC(rip) vs. B.I.G(rip) , .50 CENT vs. JA RULE, JAY-Z vs. NAS, LL Cool J vs. Canibus, Eminem vs. Benzino, Ja Rule…

- Text battle : MC нар хоорондоо зөвхөн шvлгээр өрсөлдөн ялагчаа тодруулах. Энэ хэлбэр нь internet хөгжиснөөс хойш ихээр явагддаг болсон. Ихэнхдээ янз бvрийн forum-д иймэрхvv тэмцээн явагддаг.


Яаж сайн battle MC болох вэ?

Хамгийн тvрvvнд Hip Hop-н тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай. Дээрээс нь маш их туршлага хэрэгтэй. Та гэв гэнэт “dope” Battle MC болчихгvй. Янз бvрийн дасгал хийх ба vгийн баялагаа дээшлvvлж байж яваандаа сайн болно.
1. Сайн MC-нvvдийг сонс, ажигла, сур!!! Энэ бол мини бодлоор хамгийн чухал зvйл. Гэхдээ хэзээ ч өөр хvний rhyme-г хэрэглэж болохгvй. Хэрвээ зvгээр хуулах юм бол та ямар ч хэрэг байхгvй та өөрөө өөрийгөө хуурч байна гэсэн vг. Ихэнх хvмvvс дууг сонсохдоо зvгээл ая ба vглэлтийг нь сонсдог. Хэрвээ сайн MC болохийг хvсвэл vгийг нь сонс тэрэндээ л гол учир нь бий.
2. өөрөө өөрийнхөө стилийг мэдэх хэрэгтэй. Хvн дуурайж л болохгvй. Яахав таны тил өөр хvнийхтай санамсаргvй төстэй байж болно. Гэхдээ хэзээ ч битгий ямар нэг хvнтэй адилхан болох гэж оролдосны хэрэггvй.

Battle lyric бичихэд анхаарах зvйлс :

1. Аль болох дэнdvv их хэрэглэгдсэн rhyme-с хол яв. Жишээ нь “Ashes to ashes, dust to dust”, “Nigga – Trigger”…
2. PUNCHES (цохилт) – Энэ бол battle-н хамгийн чухал зvйл. Яг Box-той адил хэн сайн чанга цохисон нь хожино. Энийг аль болох их хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Ихэнхдээ нэг «PUNCH», хоёр мөрөөс бvрддэг. Эхний мөр нь дараагийн мөрдөө хvч нэмнэ. Жишээ нь :
Чи бол хужаагийн cр сад, харин би бол цэвэр халх
Чамайг хоолтой харьцуулбал, хувийн vйлдвэрийн талх
- Personal Punches (Хувийн цохилт)
Энэхvv орчуулга маань яг vндсэн утгийг нь гаргаж чадсангvй. Personal Punch гэдэг нь өрсөлдөгчийнхөө хувийн зvйлийн тухай “Punch” хийхийг хэлж байгаа юм. өрсөлдөгчийнхөө нэр, зvс царай, урьд нь олны өмнө хэлж байсан юмнийх нь тухай Punch хийвэл маш сайн vр нөлөөтэй. Жишээлбэл нэг хvний өмссөн хувцасны тухай.
өө, чи наад өмсөж зvvсэн хувцас хунараа хараа
Зvгээр л солонгосын бараклагдсан тусламжийн бараа

Multi syllable-rhymes (олон vет-rhyme)

Олон vет rhyme нь шvлгийг чимж маш гоё сонсогдуулдаг. Жишээ нь :
Чи дут аа, zvгээр цаашаа ЗАЙЛАН ХОЛД
Орох орон олдохгvй бол нэг хуучин МАЙХАН ОЛ
(Сайн жишээ биш ч гэсэн юу гэдгийг нь ойлгож байгаа бол болоо)

Wordplay (vгээр тоглох)

Wordplay гэдэг нь нэг vгийг хоёр хуваан давхар утгатай болгон нэг ёсондоо vгээр тоглохийг хэлж байгаа юм. Энийг ихэнхдээ text battle дээр хэрэглэдэг. Жишээ нь миний өөрийн нэр гэхэд л нэг wordplay :
Realize - RealEyezz
I see the world through my real eyes(meaning that I see stuff as it is) and then I realize stuff…get it? Hehe

Alliteration (толгой холболт)

Rhyme-г сvvл холболт гэдэг юм чинь Alliteration-г толгой холболт гэе. Нэг мөрөн дээр олон толгой холболт хэрэглэвэл гоё болдог.
хэлсэн бvхэн хэрvvл, хамаг ухаан 100% эрvvл
хэзээ нэгэн цагт чи буцаад хийсээд ирвэл
миний хэлснийг тогтоож хурдан хэвлэлийн газар хэвлvvл
(Nostradamus)

Imagery (зохиомол)

Ямар нэгэн болоогvй юмыг болсон юм шиг, хараагvй юмаа харсан юм шиг ярихыг rhyme хэлбэрээр хэрэглэхийг Imagery гэнэ. Энд жишээ өгөөд хэрэггvй байх гэж бодож байна.

Metaphors (харьцуулалт)

Англи battle дээр бол ихэнхдээ “like” гэдэг vгийг metaphor хийхийн тулд ашигладаг. Монголоор “адил”, “шиг” гэсэн холбоос vгийг хэрэглэж болох юм. Бас монголд зөндөө олон зvйр цэцэн vг байдаг болохоор тэрийг ч бас ашиглаж болно.

өөр зөндөө л нэр томъёонууд байна. Гэхдээ би өөрөө бас сурах юмнууд зөндөө байгаа болохоор ингэсгээд орхилоо. Энэ tutorial танд бага ч гэсэн тусалсан ба MC BATTLE гэж юу болохыг жаахнаар ч гэсэн ойлгуулсан байх гэж найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ АС РЕП RealEyezz

No comments:

Post a Comment