Эрдүү андуу явсан үе нууцгүй мишээн ширтэнэ
Этгээд сонин хадгалан гэрэлтэж мөнхрөх тэрээр
Эгээл үлдсэн жаргалы минь гунигтай нь хамт хүүрнэнэ
Хойно хоцорсон балчир дүр цайлган нүдээрээ хараад
Хорвоод чи яаж явнаа гэх шиг чимээгүйхэн асуулт тавина
Хонгор насны тэртээх жаргал зовлон мэдэхгүй шоглоно
Холдсон омгоо алгуур саналаа тэртээд би эрх байж
Мартагдсан хайраа эндээс олноо нууцыг минь аяархан шивнэнэ
Маргаж мэтгээд зэмлэхдээ тэр нулимсаа нуун инээнэ
Магадгүй алдсан эсвэл оносон чамаас ухаарсан нь үнэн
Магтаж бодсоны хэрэггүй би нууцлаг хэвээр
Гал цог залуу байж аав ээж минь дээ
Гар дээрээ намайг өргөөд нөгөө сургаалаа айлдана
Ганцыг ч болов тогтоохсон анзааралгүй явсаар алдчихвий
Гарздуу хүүгээ ахиад л өршөө
Бурхад минь урт наслаарай
No comments:
Post a Comment