Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа. Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан илчилсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ.
Thursday, September 30, 2010
Jargal hussen zahidal
Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе.
Subscribe to:
Posts (Atom)