Never give up!
this site the web

Wednesday, April 7, 2010

Хүний араншин


Тэнгэрийн шувууд нь
Далайд дурлахдаа
Живж үхнэ…
Далайн загас нь
Талд дурлахдаа
Хатаж үхнэ…
Талын туулай нь
Тэнгэрт дурлахдаа
Хальж үхнэ…
Хүний араншаан гэж…
Хөх усанд чулуу хаяхад
Хөх усан үймэрнэ
Хөөрхий сэтгэл минь усан мэт эмзэг
Хөхөмдөг ууланд чулуу шидэхэд
Хөхөмдөг уул үл тоомсорлоно
Хүчит ухаан минь уул мэт бөх
Хөхрөх тэнгэр рүү чулуу нисгэлээ
Хөхрөх тэнгэрт үл хүрнэ
Хүсэх, хүлээх минь тэнгэр мэт алс
Тэнгэр, уул, усны үртэс бид
Тийм эс бол та хэний хэн бэ

No comments:

Post a Comment