Never give up!
this site the web

Tuesday, March 23, 2010

Сvvлийн 20-н “Дэлхийн мисс”



Саяхан юм шиг санагдах 1990 оноос хойш хорин жил улирчээ. Энэ хооронд Дэлхийн хамгийн сайхан бvсгvйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” тэмцээн бас л 20 удаа зохиогдсон билээ. Тэгвэл одоо бvгдээрээ харвасан сум шиг нисэн одсон энэ олон жилийн хугацаанд аль газрын, ямар бvсгvйчvvд хорвоо ертєнцийн хамгийн нэр хvндтэй тэмцээний ялагч нь болж, цагтаа гоо vзэсгэлэнгээрээ цалгиж, тvмэн олны мэлмийг мялааж явсан болохыг хамтдаа сонирхоцгооё. “Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш жил бvр зохиогдсоор иржээ. Их Британий Эрик Морли (Eric Morley) гэгч эр анх санаачилсан юм байна. Тэрээр эхэндээ газар газрын сайхан бvсгvйчvvдийг цуглуулж, бикини-гийн тэмцээн зохиохоор шийджээ. Тvvний санаа ганцхан удаа хэрэгжисний дараа, газар авахгvйг мэдсэн Эрик Морли нь “Ертєнцийн мисс” тэмцээнээс санаа авч, “Дэлхийн мисс” уралдаанаа жил бvр явуулж, хосгvй vзэсгэлэнтэй залуухан охидыг vзэмж, аалиар нь уралдуулж эхэлсэн байна. Харин єнєєдєр уг тэмцээний тєгсгєлийн теле-шоу нь 200 гаруй орны vзэгчдийг дэлгэцний ємнє нvдийг нь салгалгvй “уяж” чаддаг, Дэлхийн хамгийн алдартай, гоо бvсгvй шалгаруулах vйл ажиллагаа болж чаджээ. “Дэлхийн Мисс” тэмцээний хvндэт титмийг тэргvvндээ залж чадсан бvсгvй бvр Лондон хотод нэг жил амьдрах эрхээр шагнуулдаг уламжлалтай гэдгийг дурьдахад илvvдэхгvй биз ээ. Ингээд сvvлийн 20 жилд хаанахын, ямар бvсгvй “Дэлхийн хамгийн сайхан нь”- гэсэн тодотголыг єєртєє авч чадсаныг хамтдаа сонирхоцгооё.
2009 – Кайан Алдорино (Kaiane Aldorino), Гибралтар




2008 - Ксения Сухинова (Ksenia Sukhinova), Орос



2007 - Жан Цзылинь (Zhang Zilin), Хятад



2006 - Татьяна Кухаржова (Taťána Kuchařová), Чех



2005 - Уннур Бирна Вильяльмсдоттир (Unnur Birna Vilhjálmsdóttir), Исланд



2004 - Мария Хулия Мантилья (María Julia Mantilla), Перу



2003 - Розанна Дэвисон (Rosanna Diane Davison), Ирланд



2002 - Азра Акин (Azra Akin), Турк



2001 - Агбани Дарего (Agbani Darego), Нигер



2000 - Приянка Чопра (Priyanka Chopra), Энэтхэг



1999 - Юкта Мукхи (Yukta Mookhey), Энэтхэг



1998 - Линор Абаргиль (Linor Abargil), Израиль



1997 - Диана Хайден (Diana Hayden), Энэтхэг



1996 - Ирэн Склива (Irene Skliva), Грек



1995 – Жаклин Агилера (Jacqueline Aguilera), Венесуэл



1994 - Айшвария Рай (Aishwarya Rai), Энэтхэг



1993 - Лиза Ханна (Lisa Hanna), Ямайка



1992 - Юлия Курочкина (Julia Kourotchkina), Орос



1991 – Нинибет Беатриз Хименес (Ninibeth Beatriz Jiménez), Венесуэл



1990 – Жина Мари Толлесон (Gina Marie Tolleson), АНУ

1 comment: